crop_921_518.jpg
2020-01-14 11:53
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” голын мөс цөмөрч олон тооны бог мал живжээ. Тодруулбал, тус сумын Урандөш багийн “Хүрэн шугуй” гэдэг газарт Цөм сүргийн үржлийн төвийн малчин В “Дэлгэрмөрөн” голоор өнгөрөгч бямба гарагт буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн 18:00 цагийн орчим 100 орчим бог мал тууж явахад голын мөс цөмөрч мал осолджээ. Уг ослын дуудлагыг […]

f3910d66af821414eb736488736e8d80_x3.jpg
2020-01-14 11:08
Монголын оюун ухааны академийн нэрэмжит ой тогтоолтын улирлын аварга шалгаруулах “Winter 2020″ оюуны спортын чансаа ахиулах тэмцээн ирэх сарын 7-нд Удирдлагын академид болно. Оюуны спортын төрөл болох ой тогтоолтын спортыг хүүхэд, залуус, ахмад үеийнхэнд сурталчлан таниулах, хүн бүр оюуны потенциалаа дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах, улмаар эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг […]

03-7.jpg
2020-01-14 10:36
Амлана гэдэг улстөрчдийн, ялангуяа популист улстөрчдийн хийдэг гол ажлуудын нэг. Тэр тусмаа амлалтын чанар, тоо, өгөөмөр байдлаас улс төрийн карьер нь хамаарч байдаг. Тэгвэл дэлхийн улстөрчдөөс хамгийн хачин амлалт өгсөн, тэднээс хэн нь хэлсэндээ хүрч, хэн нь амлалтдаа хүрч чадаагүй талаарх материалыг хүргэж байна. САХЛАА ХУСНА: Нүүрэн дээрх үсээ хусна гэж амлах нь биелүүлэхэд хамгийн амархан […]

02-7.jpg
2020-01-14 10:27
Австралийн Шинэ өмнөд Вэльст энэ долоо хоногт хүчтэй аадар болох орох төлөвтэй байгаа бол Викторияд бороо орж, Кенгуру арал урьдын адил ган гачигтай хэвээр байх нь. Австралийн цаг уурын товчооноос Шинэ Өмнөд Вэльс мужид ойрын 8 өдөр усархаг бороотой байна гэсэн тооцоо гаргажээ. Гал түймрийн албаныхан “Цаг агаарын урьдчилсан мэдээ зөв бол бидэнд Зул сар, […]

01-9.jpg
2020-01-14 10:23
Их Британийн хатан хаан II Елизавета хунтайж Харри болон гэргий Меган Маркл нарынх нь шинэ амьдрал эхлүүлэх, хатан хааны гэр бүлийн ахмад гишүүдийн статус, үүргээс татгалзах шийдвэрийг дэмжлээ гэж эрхэм дээдсийн мэдэгдэлд тэмдэглэжээ. II Елизавета мэдэгдэлдээ хунтайж Харри бие даасан амьдралд орох хүсэлтэй байгааг хүндэтгэн ойлгож байна гэсэн байна. Ач хүүгийнх нь гэр бүл цаашид […]

08-2.jpg
2020-01-14 10:20
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Мөнхбаясах кэйсинг” ХХК-ийн “Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн өлөнгийн өнгөр чанах тогоонд тус үйлдвэрийн гурван ажилтан унасан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 13-ны өдрийн 14:23 цагт өгсөн байна. Нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 34 км замыг туулан 14:48 цагт очиход иргэн Б, Ш, Л нарыг тус үйлдвэрийн ажилчид тогооноос […]

07-2.jpg
2020-01-14 09:57
“Психоанализмын эцэг” Австрийн мэдрэлийн эмч асан  Зигмунд Фройд (Фрейд)-ийн алдартай 9 ишлэлийг хүргэж байна. -Ямар хэмжээний асуудлаас өөрийгөө гарган авч чадаж байгаагаар нь хувь хүний чадавхийг тодорхойлж болдог -Өөрийгөө депресстэй, өөртөө итгэлгүй болжээ гэж дүгнэхээсээ өмнө тэнэгүүдээр хүрээлүүлсэн эсэхээ шалга -Ертөнцийг бүтээх төлөвлөгөөнд хүнийг аз жаргалтай болгох асуудал багтаагүй -Хэрвээ хоёуланд нь таалагдаж байвал орондоо хийдэг бүхэн чинь бүгд […]

06-3.jpg
2020-01-14 09:45
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагчид “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны” дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалт бэлтгэлийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Загас үржүүлэх нууранд зохион байгуулж байна. Хээрийн нөхцөлд 3-7 см мөсийг цоолж, 6-8 метрийн гүнд  усан доогуур баримжаалах, усан дор эрэн […]

05-3.jpg
2020-01-14 09:43
БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн уушгины хатгалгаатай төстэй өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус байж магадгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Энэ төрөлд амьсгалын цочмог  хам шинж буюу “SARS”, “MERS”,  өвчин багтдаг. Уг вирусийг электрон микроскопоор олон мянга дахин томруулж харахад гадаргуугын уургууд нь титэм мэт харагддагаас коронавиурс буюу титэмт вирус хэмээн нэрлэх нь ч бий. […]

04-4.jpg
2020-01-14 09:35
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын “Хө Тао” цахим худалдааны төвд Монгол Улсын ААН-үүдийн 100 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулалтын дараа татвар төлөх нөхцөлтэйгээр байршаад байна. Энэ нь Монголын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд онлайнаар худалдах “Хил дамнасан цахим худалдаа-E export” төслийн ажлын эхлэл болоод байна. Төслийг Монголын талаас МҮХАҮТ, БНХАУ-ын талаас тус улсын ӨМӨЗО-ны Баяннуур хотын […]