Оюуны спортын төрөл болох ой тогтоолтын спортыг хүүхэд, залуус, ахмад үеийнхэнд сурталчлан таниулах, хүн бүр оюуны потенциалаа дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах, улмаар эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулах зорилготой тус тэмцээн улирал бүр зохион байгуулагддаг юм.

Энэ удаагийн тэмцээн A болон B гэсэн хоёр зэрэглэлтэй явагдах бөгөөд тэмцээний бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл явагдах байсан ч оролцогчдын тоо дүүрч өчигдөр нээгдсэн өдрөө хаагдсан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн