ece5f4bb2be8a40d6eaf278d3158a2d6_x3.jpg
2020-01-16 16:18
Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

9057b6ec46708b73dc5e5259ed5c4f06_x3.jpg
2020-01-16 16:00
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.16) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 14 цаг 08 минутад эхэлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн […]

2123213417201701562_850_x_531.jpg
2020-01-16 15:55
Түүж, бэлтгэхийг хориглосон “Барагшун” тээвэрлэж явсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Тодруулбал, “Эмээлтийн авто тээврийн товчоо”-гоор Ховд аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан 12-50 ХОА улсын дугаартай авто машиныг шалган 20 гаруй тонн Алтайн барагшуныг тээвэрлэж явсныг илрүүлж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Барагшуныг 2017 оноос эхлэн таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон байдаг. […]

245a0138f403df7d6b2e4b5c6ed79051_x3.jpg
2020-01-16 15:47
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.01.16/ хуралдаан 15 цаг 00 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэй  эхэлж, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны […]

77777777-1024x748.jpg
2020-01-16 15:24
Манай улсын хилээр 2019 онд давхардсан тоогоор 6.1 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оноос 5.5 (0.1%) мянгаар буурсан байна. Монгол Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын дийлэнхийг бүрдүүлдэг улс орнуудыг доорх графикаас харж болно. График. Монгол Улсад хамгийн ихээр зорчдог орнууд Харин өнгөрсөн жил гадаадын 636.9 мянган хүн орсны 90.6% буюу 577,300 нь аялал жуулчлалын зорилгоор иржээ. […]

8f332af04719e34bee3a83082d426247_x3-1.jpg
2020-01-16 14:52
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явуулсан бөгөөд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль зүйн байнгын хороо 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл […]

4b490cfe0a6338382b556c3daa028bee_x3.jpg
2020-01-16 14:42
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжийн 20 […]

c889bf___x974-1024x535.jpg
2020-01-16 14:29
Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 16-ны үүрээр Хан-Уул дүүргийн 15-р хороо Их Монголын гудамжинд “Mercedes Benz G-500” маркийн автомашин “Toyota Premio” маркийн автомашинтай мөргөлдөж, нэг хүн нас барсан, зам тээврийн ноцтой хэрэг гарчээ. Замын хөдөлгөөний ачаалал бага байдаг шөнийн цагаар хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, заалт зөрчих, хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн […]

a512ee1c1fc04afdf79badf27e8d3c44_x3.jpg
2020-01-16 14:21
Энэ онд нийслэл хотод нийт зургаан тэрбум төгрөгөөр хог ачилтын машин шинээр худалдан авна. Хамгийн сүүлд 2012 онд нийслэлийн хөрөнгөөр 163 машин худалдан авч парк шинэчлэл хийж байжээ. Сүүлийн найман жилд нэг ч удаа парк шинэчлэл хийгээгүйн улмаас одоо ашиглаж байгаа зарим авто машин эвдрэл гэмтэл ихтэй, цаашид ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрээд байгаа гэнэ. […]

Worthy-Bonds-Review.jpg
2020-01-16 13:52
Бондын зах зээлийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж нөхцлийн талаар мэргэжлийн байгууллагууд зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна. Аж ахуйн нэгж, иргэд арилжааны банкуудаас зээл авахгүйгээр хаалттай болон нээлттэй бонд гаргаж хөрөнгө оруулалт татах боломжтой. Энэ нь дэлхий дахинд шалгарсан санхүүгийн хэрэгсэл бөгөөд Азийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад манай улсад хөрөнгийн зах зээл болон бондын зах […]