Түүхийг хориглосон “Барагшун” тээвэрлэж явсныг илрүүлжээ

2020-01-16 15:55
-2123213417201701562_850_x_531

Түүж, бэлтгэхийг хориглосон “Барагшун” тээвэрлэж явсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Тодруулбал, “Эмээлтийн авто тээврийн товчоо”-гоор Ховд аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан 12-50 ХОА улсын дугаартай авто машиныг шалган 20 гаруй тонн Алтайн барагшуныг тээвэрлэж явсныг илрүүлж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Барагшуныг 2017 оноос эхлэн таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон байдаг.