Энэ онд нийслэл хотод нийт зургаан тэрбум төгрөгөөр хог ачилтын машин шинээр худалдан авна. Хамгийн сүүлд 2012 онд нийслэлийн хөрөнгөөр 163 машин худалдан авч парк шинэчлэл хийж байжээ.
Сүүлийн найман жилд нэг ч удаа парк шинэчлэл хийгээгүйн улмаас одоо ашиглаж байгаа зарим авто машин эвдрэл гэмтэл ихтэй, цаашид ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрээд байгаа гэнэ. Иймд нийслэлээс энэ онд хог тээврийн машинд парк шинэчлэлийн ажил зайлшгүй хийх шаардалагтай гэдгийг Улаанбаатар хотын Захирагчын ажлын албаны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Аригун хэллээ.
Үйлчилгээнд огт явж байгаагүй шинэ хог тээврийн машины зах зээлийн үнэ нь даацнаасаа хамаараад 200-гаас дээш сая төгрөгийн хооронд байдаг юм байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд нийт 306 хог тээврийн машин байгаагаас задгай тэштэй 172, шахдаг тэвштэй 119 машин иргэдэд үйлчилж байна.