joloonii-unemleh.jpg

2019-02-25 17:30
Цагдаагийн ерөнхий газар жолоочийн үнэмлэхний бэлдэц нийлүүлэх тендэр авсан компанитай гэрээгээ хийжээ. Тиймээс нийлүүлэлт нь 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэх юм байна. Үнэмлэхээ оны өмнө болон дараа захиалсан иргэд нийлүүлэлт эхлэхээр Монгол шуудан компанийн захиалгын утсанд хандаж авч болох аж. Мөн Дүнжингарав төв, Драгон төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас үнэмлэхээ авч болох юм […]

sharrrr.jpg

2019-02-25 17:23
Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийг хотын захиргаанаас хэрэгжүүлж байгаа. Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны “Нэхмэлийн шар” гэх нийт 20 байрыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсан билээ. Уг төслийн хүрээнд баригдаж буй “Хан-Уул цогцолбор хотхон”-ы эхний […]

modddd.jpg

2019-02-25 17:13
-Ард иргэд ачсан мод болгоныг хулгайнх гэж хардаг болсон- Ойн цэвэрлэгээний ажил нэгдүгээр сараас эхэлсэн боловч түймрийн аюултай улирал харьцангуй эрт ирсэн учир түр хугацаагаар зогсоожээ. Энэ жил хэчнээн талбайг цэвэрлэх шаардлагатай болон хууль бус мод бэлтгэлийн талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбатаас тодрууллаа. -Ойн цэвэрлэгээний ажил эхэлсэн гэсэн. Хэчнээн талбайг цэвэрлэхээр төлөвлөсөн […]

elbeg-1.jpg

2019-02-25 17:10
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол Улс ШХАБ-д элсэхийн сөрөг талын талаар өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийллээ. Ц.Элбэгдорж, Монгол Улс төвийг сахих уламжлалт бодлого, ҮАБЗ-өөсөө татгалзаж байгаа юм уу? Энэ зөвлөмжөө хүчингүй болгож байгаа юм уу? Монгол Улс үнэхээр ШХАБ-д гишүүнээр орох гэж байгаа юм уу? Энэ асуудлыг өнөөдөр үндэсний олон нийтийн телевизээр Ерөнхийлөгчийн нэрийг бариад, […]

hooooool.jpg

2019-02-25 17:00
Их Британийн нийслэл Лондон хотын нийтийн тээврийн сүлжээнд түргэн хоол сурталчлахыг хориглох шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн байна. Найрлагадаа өөх тос, давс, элсэн чихэр зэргийг ихээр агуулсан хоол хүнс болон ундааны зурагт хуудсуудыг метро, автобус, автобусны буудал зэрэг газраас буулгах ажлыг даваа гарагт эхлүүлжээ. Гэсэн хэдий ч зарим компани сурталчилгааны урт хугацааны гэрээ байгуулсантай холбоотойгоор тэдгээр […]

hamtlag.jpg

2019-02-25 16:43
Монголын анхны “Boy band” хамтлагаар сонсогчид дуу нэгтэйгээр “Камертон” хамтлагийг нэрлэдэг. Залуус тухайн үед рок, попын ертөнцөд тэсрэлт хийж, залуусыг байлдан дагуулж байв. Тэдний анхны хит дуу “18 нас” 1995 оны намар олны хүртээл болж байсан ба “18 нас”-ыг тухайн үед “Никитон” хамтлагийн дуучин Ц.Батчулуун “Камертон”-д зориулан, санал болгож байжээ. Тэр цагаас эхлэн одоог хүртэл […]

osol-2.jpg

2019-02-25 16:27
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошуунд үйл ажиллагаа явуулдаг “Иенман” уурхайд осол гарч 21 хүн амиа алджээ. Ослын шалтгаан нь эхний байдлаар уурхайн тээврийн удирдлага алдсан байж болзошгүй байна. Осол болсон даруйд газар дээрээ 15 хүн амиа алдсан бол нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа, тав нь эмнэлэгт очоод амьсгал […]

golomt-2.jpg

2019-02-25 15:54
Голомт банк нь Монгол Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлэгч уул уурхайн салбарт бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжин ажиллах тал дээр онцгойлон анхаарч ажилладагын нэг илрэл нь “ГОЛОМТ АЛТНЫ ФОРУМ-2019” арга хэмжээ юм. Энэхүү чуулганыг Голомт банк энэ сарын 22-ны өдөр хоёр дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд форумд ашигт малтмалын салбарт бизнес эрхлэгч, алт […]

surgalt.jpg

2019-02-25 15:47
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн […]

hevtuul.jpg

2019-02-25 15:45
“Хэвтүүл” хөдөлгөөнөөс өнөөдөр (2019.02.25) мэдээлэл хийж, ЖДҮХС-гийн асуудалд холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан бүх нийтийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ. Бүх нийтийн жагсаалыг ирэх сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна. Тэд “ЖДҮХС-гийн асуудалтай хэргийг намдаахын тулд 60 тэрбумын хэргийг ярьж, ЖДҮ-г орхигдуулж, энгийн нэг жижиг зээл мэтээр ард иргэдэд ухуулж байна. ЖДҮХС-гийн […]