Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол Улс ШХАБ-д элсэхийн сөрөг талын талаар өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийллээ.
Ц.Элбэгдорж, Монгол Улс төвийг сахих уламжлалт бодлого, ҮАБЗ-өөсөө татгалзаж байгаа юм уу? Энэ зөвлөмжөө хүчингүй болгож байгаа юм уу? Монгол Улс үнэхээр ШХАБ-д гишүүнээр орох гэж байгаа юм уу? Энэ асуудлыг өнөөдөр үндэсний олон нийтийн телевизээр Ерөнхийлөгчийн нэрийг бариад, төрийн өндөр албан тушаал хашиж байсан, Дипломат, Гадаад харилцааны сайд байсан Л.Эрдэнэчулуун ярьж байгаад би маш их гайхаж байна.
Монгол Улс маш тодорхой гадаад бодлоготой. Олон тулгуурт, бие даасан, нээлттэй гадаад бодлоготой. Үүнийгээ “Эвсэлд үл нэгдэх” гэж гадаад бодлогоо тунхагласан орон шүү дээ. Энэ бүхэн өнөөдөр алга болж байгаа юм уу? Үүнд Ерөнхийлөгч Х.Баттулга хариулт өгөх ёстой.
Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэхгүй. Энэ асуудалд Монгол Улс төвийг сахих байр суурь баримтална. Монгол Улс ШХАБ-д идэвхтэй ажиглагч байна гэсэн бодлого баримталж ирсэн. ШХАБ-д элсэх эсэх тухай яриа өмнө ч гарч л байсан. 2015 оны 9 сарын 8-нд ҮАБЗ энэ асуудлаар хуралдаж, Монгол Улс төвийг сахина гэсэн зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргасан. Энэ бодлогоо тодорхойлсны дараа бид хамгийн түрүүнд хоёр хөрш орондоо албан ёсоор мэдэгдсэн. Хоёр хөрш орон “Танай улсын бодлогод бид хүндэтгэлтэй хандана” гэж байр сууриа илэрхийлсэн.
Дээр нь бид энэ тухайгаа НҮБ-д мэдэгдсэн. ҮХАБ-д элсэхгүй, төвийг сахих байр суурь баримтална гэсэн бодлого яаж гарсан бэ?
1993, 1994 онд БНХАУ, ОХУ-тай Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсан. Хоёр хөрштэйгээ харилцах харилцааны үндэс суурь болсон тэр гэрээнд “Монгол Улс эвсэлд үл нэгдэх бодлогыг хэрэгжүүлнэ” гэж тодорхой заасан байдаг. Тэр бодлого, гэрээний үргэлжлэл болж ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан .
2015 онд явж ирсэн уламжлалт бодлогодоо “Төвийг сахих бодлоготой орон” гэж нэр өгсөн. Эвсэлд үл нэгдэх бодлого. Бид нар гэртэй. Гэртээ өрийн дүрэм хуулиар явна. Гэрээс гарвал олон улсын дүрмээр, НҮБ-ын дүрмээр явна.
Монгол Улс хоёр хөршийнхөө дунд бүтэн оршдог, энэ л хангалттай. Монгол ШХАБ-т элсэх хэрэггүй. Энэ бодлогодоо нийцсэн төрийн бодлого явуулах ёстой. Бидний энэ бодлогод манай хоёр хөрш хүндэтгэлтэй ханддаг.
108 жилийн өмнө 1911 оноос монголчууд төвийг сахих, нээлттэй бодлого баримтлах, олон улстай харилцаагаа сайжруулах бодлогыг хэрэгжүүлж, энэ тухай ярьж ирсэн.
Төвийг сахих бодлогын маш чухал нэг тал байдаг. Төвийг сахих бодлоготой орон тэр бодлогоо өөрөө л тайлбарладаг. Тодорхой асуудал үүслээ, хүндрэл бэрхшээл гарлаа гэхэд бид ийм байр суурьтай байна гэж хэлдэг. Бодлоготой улс бодлогоо өөрөө л тайлбарладаг.
Монголчууд эрх чөлөөгөө эд хөрөнгөнөөс илүү эрхэмлэдэг ард түмэн. Тиймээс хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж үг бий. Энэ бол монгол хүн бүрийн зүрхний бичлэг гэв.
1 comment
Хэлж бга нь эбэ болохоос энэ үнэн шүү. Монгол энэ шахб д элсснээр хужаагийн мэдэлд очих өдөр ихээр ойртоно гсн үг. Өмнөх мундаг удирдагчид үүнийг мэдээд элсдэггүй бсн. Жанхуу ухна 2 оор монголын төр нэг тоглуулахдаа л тоглуулна харж л бгаарай өмөөрөөд бга дэмжигсэд нь. Яагаад энхболдыг зайлуулав яагаад энхбаярыг зайлуулав яагаад элбэгээг одоо зайлуулах гээд бн. Энэ бүгд жанхуугаас хол эрдэм мэдоэгтэй чадварлаг болохоор гадныхан тийм амар идэж барөхгүй. Тиймээс жанхууг дэмжиж ятгаж манай улсыг мэдэлдээ авах замаа засч явна. Удкү хуулиа өөрчилж ерөнхийлөгчийн засаглалтай болгочоод санасандаа хүрээд мафи ажиллагаагаа явуулж өгнө маш аюултай хүн юун эбэ!!!