“Хэвтүүл” хөдөлгөөнөөс өнөөдөр (2019.02.25) мэдээлэл хийж, ЖДҮХС-гийн асуудалд холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан бүх нийтийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ. Бүх нийтийн жагсаалыг ирэх сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна.
Тэд “ЖДҮХС-гийн асуудалтай хэргийг намдаахын тулд 60 тэрбумын хэргийг ярьж, ЖДҮ-г орхигдуулж, энгийн нэг жижиг зээл мэтээр ард иргэдэд ухуулж байна. ЖДҮХС-гийн асуудал сөхөгдсөн цагаас эхлэн идэвхтэй тэмцсээр ирсэн хэсэг залуус “Хэвтүүл” хөдөлгөөнийг эхлүүлж байна. Ардчиллын суурь үнэт зүйлсэд илтэд заналхийлсэн үг, үйлдлийг эрх баригчдын зүгээс гаргах боллоо. Эрх баригчдын зүгээс ЖДҮХС-г хувьдаа завшсан улс төрчидтэй хариуцлага тооцох нь бүү хэл, харин ч хаацайлж, өмгөөлж хамгаалсаар өдий хүрлээ. ЖДҮ хулгай болон 60 тэрбумын сүлжээгээр барьцаалагдсан УИХ, Засгийн газрын гишүүдээрээ дамжуулан ШХАБ-д элсэх урвагч санаагаа гүйцэлдүүлэхээр улайрч байна. Энэ байдлыг энэ хэвээр нь дуусгаж болохгүй. ЖДҮХС-гаас зээл авсан 20 гаруй гишүүн саналаараа огцрох ёстой” гэв.
1 comment
МАНАН төрөл төрлөөр үзэх нь дээ