2019-02-27 11:55
ШШГЕГ-ын 461 дүгээр ангид саатуулагдсан хуульч эмэгтэй нас барсан хэргийн талаар хуульчдын төлөөлөл өнөөдөр (2019.02.27) мэдээлэл хийлээ. Тэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа. Учир нь төрийн тусгай хамгаалалттай газруудад удаа дараа гэмт хэрэг гарч, хүний амь эрсдэж байхад хуульзүйн сайд Ц.Нямдорж нэг удаа дуугарсангүй. Ард түмнээс уучлал гуйгаагүй, шалтгаан нөхцөлийг тайлбарлаагүй учраас түүнийг огцрохыг шаардав. […]








