Нийгэм

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Өнөөдөр (2019.02.27) уг хэргийн шүүх хурал товлогдсон боловч хойшлуулахаар боллоо.

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан энэ хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө гарч, хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Харин өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2019 оны гуравдугаар сарын 18-ны 10 цаг хүртэл хойшлууллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close