Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2019.02.27) боллоо. Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тусгай сангуудын талаар авах арга хэмжээний талаар танилцуулсан юм. Гаргасан шийдвэрийг танилцуулав.
Тэрбээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн тусгай сангийн талаар авах арга хэмжээний тогтоолыг баталлаа. Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргалаа. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн.
Мөн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн. Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж байгаа. Түүнчлэн тусгай сангуудын шалгалтын дүнг танилцуулсан. Шалгалтаар тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн.
Үүнээс 47 тэрбум төгрөгийн тендер зохион байгуулахтай холбоотой зөрчил байна. Тус сангаас бага оврын тракторыг 44 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийгдсэн боловч хугацаа хэтэрсэн зээлийг үлдэгдэл 17 тэрбум төгрөг байна. Энэ талаар тодруулахад 2015 оны өвөлжилтийн бэлтгэлийн хангуулаад өгчихсөн гэхчлэн хариулт өгч байгаа. Бүртгэлтэй утасны дугаар нь зөрчилтэй, барьцаа хөрөнгөгүйгээр олгогдсон зэрэг зөрчил илэрсэн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцоллоо.