bayartsogt-oyutolgoi.jpg

2019-03-12 09:32
ҮАБЗ-ийн өнгөрсөн долоо хоногт болсон хурлаар эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцаж, зөвлөмж гаргасан тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлсэн. Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялаг ард түмний өмч, 6.2-т заасан төр өмчийн менежмент хийнэ гэсэн заалтын дагуу Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг төрийн […]

uzeg.jpg

2019-03-12 09:22
Холидэй-Инн зочид буудалд 09.00 -17:00 цагт ХНХЯ, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-тэй хамтран Дэд бүтцийн хүртээмжийн талаарх семинарыг Холидэй-Инн зочид буудалд зохион байгуулна. “Новотел” зочид буудалд 10.00 цагт “Намын төр үү, Түмний төр үү” хэлэлцүүлэг болно. “Хуульчдын танхим”-д 10:00-13:00 цагт “Хууль зүйн туслалцаа авах […]

zurhai.jpg

2019-03-12 09:21
Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 6. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хоёр хар мэнгэтэй, шар бич өдөр. Өдрийн наран 7 цаг 11 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ […]

tsag-agaar-1.jpg

2019-03-12 09:17
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. 2019 оны 03 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. […]

01-10.jpg

2019-03-12 09:17
Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон хувийн 1,435 хүүхдийн цэцэрлэг, 803 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн орчинд бага насны хүүхдийн идэж буй хоол хүнсний чанар, эрүүл аюулгүй орчны асуудал нь эцэг, эхчүүдийн анхааралд байсаар ирсэн. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Хүнсний тухай хуулиуд болон […]

galt-zevseg.jpg

2019-03-12 09:05
СХД дэх МХХ-ийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид энэ сарын 6-ны өдөр авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайн өдөр шалгалтанд хамрагдсан COROLLA маркын 98-73 УНЯ улсын дугаартай автомашинд тээвэрлэж явсан үхрийн мах нь нойтон, төхөөрөөд удаагүй буюу халуунаараа байсан тул холбогдох бичиг баримтыг шалгахад Хөвсгөл аймгийн Рашаант сумаас 300 кг үхрийн маханд […]

huuhed-1.jpg

2019-03-11 19:16
Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1043 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цэцэрлэгийн багш нарт зориулж “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт гарын авлагыг боловсруулан 3,500 ширхэгийг хэвлүүлээд байна. Мөн 2018 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 231 цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын арга зүйч, есөн дүүргийн эрүүл мэндийн төвийн нийгмийн […]

jigjidnyamaa.jpg

2019-03-11 19:07
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнөөдрөөс (2019.03.11) эхлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж эхэллээ. МХЕГ-аас энэхүү төлөвлөгөөт шалгалтыг өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сард төлөвлөжээ. Гэвч хоёр удаагийн шалгалтыг эсэргүүцэн бултаж өнгөрүүлсэн байна. “УБТЗ” ХНН нь өнгөрсөн таван жилийн хугацаанд шалгалтад огт хамрагдаагүй байна. Тэр ч утгаараа сүүлийн хоёр жилд төмөр замтай холбоотой олон […]

bna-1.jpg

2019-03-11 19:07
 Шинжлэх Ухааны Академи, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Дашцэрэнгийн бичсэн Улаанбаатар хотын эрүүл мэнд, ая тухтай байдал алдагдаж байгаа тухай нийтлэлийг хүргэж байна.  Улаанбаатар хот дөрвөн уулын дунд, Туул, Улиастай, Сэлбэ голуудын хөндийд  Их хүрээ нэртэйгээр 240 гаруй жилийн өмнөөс хөгжиж эхэлсэн түүхтэй. Тухайн үед байгалийн нөхцөл нөөц төгс хосолсон, үзэсгэлэнт онгон дагшин […]

hurungu.jpg

2019-03-11 18:52
2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 74,704,523 төгрөгийн үнийн дүн бүхий 151,048 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс “Адуун Чулуун” ХК (ADU+14.71%) болон “Жинс Увс” ХК (JIV+2.78%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN-4.32%) болон “Женко Тур Бюро” ХК (JTB-4.26%) […]