Холидэй-Инн зочид буудалд
09.00 -17:00 цагт ХНХЯ, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-тэй хамтран Дэд бүтцийн хүртээмжийн талаарх семинарыг Холидэй-Инн зочид буудалд зохион байгуулна.
“Новотел” зочид буудалд
10.00 цагт “Намын төр үү, Түмний төр үү” хэлэлцүүлэг болно.
“Хуульчдын танхим”-д
10:00-13:00 цагт “Хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгаа, тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлгийг Хуульчдын холбоо зохион байгуулна.
Засгийн газрын III байр
11.00 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний хоёр сарын статистик мэдээг танилцуулна.
Сангийн яамны Хүндэтгэлийн танхимд
11:00 цагт Монгол Улсын байгаль орчны салбарт нийт 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Японы Элчин сайд М.Такаока нар гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.
Эрүүл мэндийн яамны А танхимд
12:00 цагт 21 Аймгийн НЭ, БОЭТөв, 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, Улсын томоохон эмнэлэгүүдэд Хэт авиан оношилгооны эхо, зөөврийн рeнтгeн зэрэг аппаратуудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гардуулж өгөх ажиллагаа болно.