Нийгэм

Галт зэвсгээр үхэр төхөөрсөн хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

СХД дэх МХХ-ийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид энэ сарын 6-ны өдөр авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод үүрэг гүйцэтгэсэн байна.

Тухайн өдөр шалгалтанд хамрагдсан COROLLA маркын 98-73 УНЯ улсын дугаартай автомашинд тээвэрлэж явсан үхрийн мах нь нойтон, төхөөрөөд удаагүй буюу халуунаараа байсан тул холбогдох бичиг баримтыг шалгахад Хөвсгөл аймгийн Рашаант сумаас 300 кг үхрийн маханд гарал үүслийн гэрчилгээ, цагдаагийн тодорхойлолт олгосон байж.

Гэхдээ тэд галт зэвсэг /буу/ тээвэрлэж явсан бөгөөд үхрийг галт зэвсэг ашиглан зүй бусаар устгасан байсан нь тогтоогдож, тус товчоонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчидтай хамтран үргэлжлүүлэн шалгажээ. Шалгалтын явцад гэмт хэргийн шинж илэрсэн бөгөөд Г, Г нар Булган аймгийн Гурван булаг сумын нутагт үхрийг галт зэвсэг ашиглан төхөөрсөн тухай мэдүүлсэн байна.

Тиймээс тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлжээ.

53861255_2563887850305246_6075965297347526656_n Галт зэвсгээр үхэр төхөөрсөн хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close