uul.jpg

2019-06-03 14:06
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Их баян ууланд зургадугаар сарын 2-ны өдөр аялж явсан таван хүн төөрчээ. Тиймээс Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид тухайн өдрийн 03:03 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж 54 настай Э, 50 настай О, 15 настай Ү, 11 настай Б, 9 настай Х нарыг эсэн мэнд олсон байна. […]

mah-1.jpg

2019-06-03 13:53
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу махны үнэ өсөлтийн байдалд хяналт шалгалтын ажиллагааг явуулж, иргэд хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг барагдуулан ажиллаж байгаа юм байна. Он гарсаар ШӨХТГ-аас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, үнэ бүрдэлт, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг тогтоох […]

moriton.jpg

2019-06-03 13:44
Казакстан улсын нийслэл Астана хотноо зохиогдсон Дэлхийн чансаа өндөр Морьт харваачидын ” АЛТЫН ЖЕБЕ” -2019 Олон улсын тэмцээн наадам 3 өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монгол улсын морьт харвааны тамирчин Хан-Монгол морьтны холбооны сургагч, дасгалжуулагч багш Эрдэнэсувдын Эрдэнэ, Гантөмөрийн Идэрбаатар нар эх орноо төлөөлөн амжилттай оролцож: -Ази төрөлд АЛТ -Казах төрөлд Хүрэл -Турк төрөлд 5-р […]

08.jpg

2019-06-03 13:43
Энэ 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Бангкок хотноо болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы үеэр тус комиссын харьяа байгууллага болох Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн сонгууль болов. Удирдах зөвлөлийн 8 суудлын төлөө манай улсаас гадна Австрали, Бангладеш, БНХАУ, Фижи, БНЭУ, Индонез, Макао, Пакистан, Филиппин, БНСУ, ОХУ, Шри-Ланка, […]

mandahbayar.jpg

2019-06-03 13:36
“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр (2019.06.03) Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас 400 сая төгрөг шантаажилсан гэх асуудал, Тост, тосон бумбын нурууны асуудлаар болон МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас өөрийн хүсэлтээр түдгэлзэх гэсэн гурван асуудлаар мэдээлэл хийв. Мэдээллийнхээ эхэнд Тост тосон бумын нуруунд уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа […]

07.jpg

2019-06-03 13:34
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдрийн /2019-06-03/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир,  спортын тухай хуульд өөрчлөлт […]

06.jpg

2019-06-03 13:32
БНХАУ-ын “Тяньжин Фүүдс” компанид хүлэмжийн аж ахуй эрхлэх зориулалтаар 50 га олгосон гэх иргэдийн мэдээллийн талаар нийслэлийн удирдлагууд тайлбар хийлээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотын 50 га газрыг хүлэмжийн аж ахуй эрхлүүлэхээр БНХАУ-ын компанид олгосон гэдэг ташаа мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ. Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хооронд […]

02-1.jpg

2019-06-03 13:29
Жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нарын шүүхээр салах ажиллагаа дууссан гэхэд алдарт жүжигчин бүсгүйн шүтэн бишрэгчид цөм л баярлацгааж байсан биз ээ. Одоо л түүнийг санаа зовох зүйлгүй болж, буцаад сайхан болно гэж итгэцгээж байв. Үнэхээр ч Жоли сэтгэл гутралаар гарсан мэт байлаа. Өнгөрсөн жил тэрбээр хэдэн хэдэн зураг авалтад оролцож, байнга л олны өмнө […]

oneplus-7-pro-1024x683.png

2019-06-03 13:24
Технологийн хөгжилд хүч нэмэгч TECHSTORE дэлгүүр нь Oneplus 7, Oneplus 7 pro шинэ загваруудаа танилцууллаа. Oneplus 7 загвар нь өмнөх oneplus 6T загвартайгаа төстэй, үзүүлэлтийн хувьд процессор, дэлгэцийн нягтрал, камер зэргээрээ илүү юм. Oneplus 7 загвар нь энэ оны сүүлээр худалдаанд гарах юм байна. Харин oneplus 7 pro загвар худалдаанд гараад байгаа ба Монголд Xiaomi […]

003-1.jpg

2019-06-03 13:23
Интернэт сүлжээгээр Украины парламентын гишүүн, “Ардын хяналт” намын дарга Дмитрий Добродомов Дээд радын хуралдааны үеэр ухаалаг гар утсаараа уйдах завгүй тоглож байгаа бичлэг цацагджээ. Энэ бичлэгийг сэтгүүлч Ян Доброносов “Facebook” хуудсандаа тавьсан байна. Бичлэгээс харахад ардын депутат гар утсаа хөндлөнгөөр нь бариад, дэлгэцийг нь анхааралтай ширтэж, тал тал руу огцом дарах аж. Магадгүй тэрбээр хуралдааны […]