Жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нарын шүүхээр салах ажиллагаа дууссан гэхэд алдарт жүжигчин бүсгүйн шүтэн бишрэгчид цөм л баярлацгааж байсан биз ээ. Одоо л түүнийг санаа зовох зүйлгүй болж, буцаад сайхан болно гэж итгэцгээж байв.
Үнэхээр ч Жоли сэтгэл гутралаар гарсан мэт байлаа. Өнгөрсөн жил тэрбээр хэдэн хэдэн зураг авалтад оролцож, байнга л олны өмнө гарч ирэх болсон. Стиль имижээ ч өөрчилж, нэвсгэр даашинзны оронд илүү задгай, гоёмсог даашинз өмсөх болсон.
Гэхдээ тэр хоолны дуршилтай болоогүй л бололтой. Саяхан тэрбээр 10 настай охин Вивьентэйгээ зугаалж явахдаа шаргал өнгийн сулхан даашинз өмсөн гарч иржээ. Энэ үеэр бүгд л кино дивагийн гарыг анзаарчээ.
Алдарт жүжигчний гар 10 настай охиныхоосоо туранхай буюу арьс, яс л болсон байв. Жоли ч папарацци байгааг мэдмэгцээ урт ханцуйтай хөнгөн хар цуваар өөрийгөө халхалчихжээ.
Жолиг 40-өөс доош килограмм жинтэй болсон гэсэн цуу яриа гардаг нь оргүй биш бололтой.
“Тэр хоёр хоногт нэг удаа хооллодог. Би лав түүнийг цадтал хооллож байгааг нэг ч удаа хараагүй. Юм идэхдээ хүртэл үнэхээр дур сонирхолгүй идэж байгаа харагддаг. Сэндвичний талхнаас ганц хоёрхон хазах юм уу нэг жаахан жимс л идэж байгаа харагддаг” хэмээн нэгэн танил нь “BlindGossip.com”-д ярьсан байна.
“Хоёр хоног юу ч идэхгүй байж чадна гэж ярьж байхыг нь би сонсож байсан. Гурав дахь өдөр нь ганц хоёрхон ширхэг самар ам руугаа хийгээд л болчихлоо гэдэг” хэмээн нэгэн танил нь 2017 онд өгүүлжээ.
Жүжигчин бүсгүй 2018 оны 08 дугаар сард хоолны дуршлын эмгэгээр мэргэшсэн сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж, эрүүл мэнддээ илүү их анхаарна гэж амласан байсан юм. Тэгвэл одоо тэр амлалтдаа хүрч байгаа эсэх нь хариултгүй үлдлээ.
Эх сурвалж: wday.ru