Интернэт сүлжээгээр Украины парламентын гишүүн, “Ардын хяналт” намын дарга Дмитрий Добродомов Дээд радын хуралдааны үеэр ухаалаг гар утсаараа уйдах завгүй тоглож байгаа бичлэг цацагджээ.
Энэ бичлэгийг сэтгүүлч Ян Доброносов “Facebook” хуудсандаа тавьсан байна.
Бичлэгээс харахад ардын депутат гар утсаа хөндлөнгөөр нь бариад, дэлгэцийг нь анхааралтай ширтэж, тал тал руу огцом дарах аж. Магадгүй тэрбээр хуралдааны үеэр машины уралдаан тоглож байсан ч байж мэдэх юм.
Сэтгүүлч энэ бичлэгийг “Нэгэн гишүүний ажлын өдөр” хэмээн тэмдэглэж нийтэлсэн байна. Бичлэгийг 92 мянга орчим хүн үзэж, 2000 гаруй хэрэглэгч шэйрлэжээ.
Эх сурвалж: censor.net.ua