2019-06-13 11:34
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн 49 дүгээр гудамжинд 50 настай Х /эрэгтэй/ энэ сарын 11-ний өглөө 06:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр 17:56 цагт ирсэн байна. Х-ын өмсөж явсан хувцас Ховд голын эргээс /аймгийн төвөөс зүүн зүгт 3,5 км-т/ олдсон аж. Тус аймгийн Онцгой байдлын […]










