huns2019.jpg

2019-02-05 10:19
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана. Хүнсний дэлгүүр:  02 дугаар сарын  04–нд  09.00 –24.00  цагт ажиллаж, 02 дугаар сарын 05.06 -нд амарч, 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 02 дугаар сарын 04-нд ердийн цагийн хувиараар, 02 дугаар сарын 05-нд бүх салбар амарна. 02 […]

03-1.jpg

2019-02-05 10:12
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд 700 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар Нийслэлийн тээврийн газраас төлөвлөжээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 05, 06, 07-ны үндсэн 78, хот орчмын 13, шөнийн тээврийн 1, нийт 92 чиглэлд дээрх тооны тээврийн хэрэгсэл үйлчлэх юм байна. Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, […]

03-2.jpg

2019-02-05 09:52
Шинэлэх ёсон Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт үндсэн тавгийн […]

tsagaan-sar.jpg

2019-02-05 09:36
Олон зууны турш тасралтгүй тэмдэглэсээр ирсэн Сар шинийн баяраа бид маргааш тэмдэглэх гэж байна. Түүхийн сурвалж бичгүүдийг шүүрдэн үзвэл хамгийн анх 1207 онд Цагаан сарын талаар тэмдэглэн үлдээжээ. Энэ баярын талаар сурвалжуудад хэрхэн бичиж үлдээсэн талаар МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуулийн Түүхийн тэнхимийн ахлах багш, доктор Д.Анхбаяр тайлбарласныг хүргэж байна.        Он тоолол […]

02-4.jpg

2019-02-05 09:34
Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутагтаа амьдран суугаа эх орон нэгт Монголчуудаа, эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч байгаа элэг нэгт ахан дүүс ээ, Та бүхэндээ 17-р жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Цагаан сарын бэлэгт сайн өдөр Монголчууд бид тэнгэр хангай, уул усандаа сүслэн мөргөж, хийморь […]

02-3.jpg

2019-02-05 09:30
Ерөнхийлөгч Х.Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан юм. Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг өчигдөр (2019.02.05) болсон XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн Цагаан сарын баярт […]

battulga.jpg

2019-02-05 09:30
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийт иргэддээ цагаан сарын мэндчилгээ дэвшүүллээ. Даага далантай, бяруу булчинтай, сүрэг мал онд мэнд, тарган тавтай сайхан оров уу?  Амар байна уу? Хотол олноороо “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилээ үдэж, угтаж буй шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билигт сайн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье! Тусгаар улсаа сэргээн мандуулсан цагаагчин […]

pureb.jpg

2019-02-04 19:19
XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шинийн нэгэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” ордонд болж өнгөрлөө. Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” компанийн бөх, улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Хөвсгөл аймгийн харьяат, “Монос” группийн бөх, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ. Ц:Содномдорж […]

gahai.jpg

2019-02-04 19:04
Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбишийн зурсан гахай жилд гаргах зүг мөрийн зурхай. Энэ жилийн шинийн нэгэн харагчин тахиа өдөр, мягмар гаригт тохиож байна. Нар өглөө 08.12 минутад мандана. Энэ өглөө нар мандахаас өмнө босч, дээл хувцасаа янзалж, мөрөө гаргавал тэр жилдээ аз хийморьтой байдаг гэж монгол түмэн билэгддэг. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь […]

02-2.jpg

2019-02-04 16:09
Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуутай уулзаж ярилцлаа. -Цагаан сар удахгүй болох нь. Монголчууд Цагаан сараар аливаа мууг үйлдэх бүү хэл амны билгээ бодож хүнтэй муудалцахыг ч тэвчдэг. Таны сургалтын гол цөм ч Буддын шашинтны ёс суртахууны тухай байдаг болохоор ярих хэлэх зүйл ч их байгаа байх? -Хэлэх ярих зүйл их алга аа. (инээв. сур) […]