Нийгэм

Сар шинийн баярын өдрүүдэд 700 автобус, троллейбус үйлчилнэ

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд 700 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар Нийслэлийн тээврийн газраас төлөвлөжээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 05, 06, 07-ны үндсэн 78, хот орчмын 13, шөнийн тээврийн 1, нийт 92 чиглэлд дээрх тооны тээврийн хэрэгсэл үйлчлэх юм байна.

Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо, Цагаан даваа гэсэн нийт 20 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 43-аар нэмэгдүүлж төлөвлөн бэлтгэл ажлыг хангасан байна.

Засгийн газрын хуралдаанаар шинийн 4 буюу хоёрдугаар сарын 08-ны өдөр ажиллах үйлчилгээг энгийн амралтын өдрийн хуваариар хүргэх юм байна.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close