2019-11-15 17:23
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлд хэрэгжиж буй дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай асуудлыг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулж, хэлэлцүүлэв. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу шинээр боловсруулан хэрэгжүүлэх 17 дэд хөтөлбөр, нутгийн захиргааны байгууллагуудаас санаачлан хэрэгжүүлэх хоёр дэд хөтөлбөр нийт 19 […]








