bayanselenge.jpg

2019-10-21 19:11
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.10.21) Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулаад байсан юм. Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж, улмаар шүүхэд шилжүүлээд […]

31-4.jpg

2019-10-21 17:29
Монголбанкнаас жил бүр төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулдаг бөгөөд үүнтэй холбогдуулан Төв банкнаас олон нийт, судлаач, эдийн засагчдад зориулж нээлттэй хэлэлцүүлгийг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь макро эдийн засгийн суурь хүчин зүйлсэд тулгуурлан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрхэн боловсруулсныг нээлттэй тайлбарлаж, олон нийтийн санал дүгнэлтийг хэлэлцэхэд […]

30-3.jpg

2019-10-21 17:20
Монгол Улсын зарим иргэн ОХУ-д суралцахаар очихдоо тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудас буюу цагаачлалын хуудас /миграционная карта/-г буруу бөглөж, сургалтын виз дээрээ тэмдэглэгээ хийлгээгүйн улмаас нутаг буцаж, хилээр дахин орж ирэх шаардлагатай болсон тохиолдол нэг бус удаа гарчээ. ОХУ-д суралцахаар ирж байгаа иргэд тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудсыг бөглөхдөө Аялалын зорилго […]

28-6.jpg

2019-10-21 17:09
Энэ аргыг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний дэслэгч Бад Винтерийн хийсэн ажил дээр үндэслэсэн юм. Түүний гол даалгавар бол Америкийн цэргүүдийг стрессийн нөхцөлд эрч хүчээ түргэн нөхөж авах зорилгоор хурдан унтуулж амраах аргыг эзэмших асуудал байлаа. Энэ аргыг туршилтаар хэрэглэж үзсэн хүмүүсийн 96 хувь нь цэргийн нөхцөлд ч хэдхэн минутын дотор амархан унтаж чадаж байна гэжээ. […]

27-7.jpg

2019-10-21 16:57
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Иргэд та бүхэн аравдугаар сарын 23-ны өдрийн 08:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, […]

26-6.jpg

2019-10-21 16:36
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од симфони туурвиж байгаа гэнэ. Энэ мэдээг Элчин сайд асан, орчуулагч, хэвлэн нийтлэгч Б.Баярсайхан өнгөрсөн долоо хоногт болсон номын нээлтийн үеэр дуулгасан юм. Б.Баярсайхан нь адал явдалт аяллын талаар номуудыг орчуулан цувралаар уншигчдын хүртээл болгож буй билээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт буюу тус цувралын 10, 11 дүгээр номын нээлтийн үеэр […]

ub-mark.jpg

2019-10-21 16:18
Нийслэлийн ЗДТГ-ын санаачилгаар “Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой” шуудангийн маркийг танилцуулах нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар, Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан […]

baigaliin-museum.jpg

2019-10-21 16:17
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.10.21/ Эрх зүйн соёл НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол улсын засгийн газарт холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж өндөрлөв. Урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2019 оны 280 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3-т “Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, тухайн газарт “Чингис хаан” музейн барилгын […]

25-9.jpg

2019-10-21 15:09
УИХ дахь МАН-ын бүлэг нээлттэй хуралдаж, сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Бүлгийн хуралд Төв банкны удирдлагууд оролцож байна. Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:   Саарал жагсаалтад багтлаа гээд эдийн засагт огцом өөрчлөлт орохгүй. Төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлөхгүй. Бид долоо хоногт хоёр удаа захад валют нийлүүлж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: -Ил тод байдлын тухай хуулийн дагуу 34 их наяд төгрөгийн үл хөдлөх болон […]