УИХ дахь МАН-ын бүлэг нээлттэй хуралдаж, сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Бүлгийн хуралд Төв банкны удирдлагууд оролцож байна.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
Саарал жагсаалтад багтлаа гээд эдийн засагт огцом өөрчлөлт орохгүй. Төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлөхгүй. Бид долоо хоногт хоёр удаа захад валют нийлүүлж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:
-Ил тод байдлын тухай хуулийн дагуу 34 их наяд төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө ил болсон. Ерөнхийлөч Ц.Элбэгдорж энэ хуульд хориг тавьж, би хоригийг дэмжсэн юм. 34 их наяд төгрөг нь манай улсын эдийн засгийг 1.5 дахин нугалах мөнгө шүү дээ. Ийм их хөрөнгө ил болсон нь олон улсын байгууллагын анхааралд өртөлгүй яах вэ дээ.
АН засаг барьж байх үед буюу 2011-2015 оны хооронд болж өнгөрсөн үйл явцын уршиг одоо гарч байна. Ил тод байдлын тухай болон Өршөөлийн тухай хоёр хуулийг би хэлж байна.
Гадаадын 2000 орчим ажилтантай холбоотой асуудлыг бид шийдсэн. Бидэнд ФАТФ-аас хүлээлгэсэн ажлуудыг ойрын хугацаанд хийснээр удахгүй саарал жагсаалтаас гарна.
Хөрөнгө хураахыг Засгийн газар шийддэггүй. Шүүх шийддэг. Эрдэнэт тойрсон ХХБ-ны асуудлыг би 3 жил ярилаа. АТГ энэ хэргийг шалгаад, прокурор хянан, шүүх рүү удахгүй шилжинэ. Яаж шийдэхийг нь би мэдэхгүй. 400 сая долларын эх үүсвэр хаанаас вэ гэж би олон удаа асуусан.
ФАТФ-аас шүүхтэй холбоотой хоёр зөвлөмж өгсөн. Нэгдүгээрт гэмт хэрэгтнийг шийтгээхгүй байна гэсэн. Тагнуулын байгууллага мөнгө угаах гэмт хэргийг шалгадаг. Мөн 20-иос дээш сая төгрөгийн гүйлгээ хэрэв сэжигтэй байвал Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба Тагнуул руу мэдээлдэг. Тэд маш хөшүүн хойрго байгааг би хэлдэг, сануулдаг. Иймд хуулийн байгууллагыг шалгадаг 10 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Жишээ нь Эрүүгийн, Иргэний, Байцаан шийтгэх хууль байна. Эрүүгийн хуулийг шоронжсон хууль гэж шүүмжлэн, ялыг хэт хөнгөрүүлсэн. Би тухайн үед ийм балагтай хуульд оролцохгүй, хожим ял үүрэхгүй гээд ямар ч ажилд нь оролцоогүй. Герман мэргэжилтнүүд урьж батлуулсан хууль шүү д. Үндсэн суурь нь буруу болчихсон учраас одоо өөрчлөх амаргүй. Энэ хуулийг засахад дор хаяж 1.5 жил шаардлагатай. Сая манайхан олон улсын байгууллагын хуралд оролцоход Эрүүгийн хууль дахь тооцооны шинж гэж ямар утгатайг асуусан байна лээ. Ийм зүйл хуулийн практикт байхгүй гээд байхад л хуульд нэмсэн шүү дээ.