ganzorig.jpg

2019-10-04 12:27
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Өнгөрсөн баасан гарагт (2019.09.27) ЗХЖШ-ын дарга А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар албан ажлаа хүлээлгэн өгсөн. Иймээс Ерөнхийлөгчийн зүгээс бригадын генерал Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилох саналаа энэ сарын 1-ний өдөр УИХ-д мэдүүлсэн юм. Бригадын генерал Д.Ганзориг нь 38 настай ОХУ, […]

15-4.jpg

2019-10-04 12:20
Жил бүрийн хавар намар уламжлал болгон зохион байгуулдаг “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 04-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж эхэллээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, зорилтот бүлгийн хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд болон 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй иргэд/, нийслэл болон сонгогдсон аймгийн цэцэрлэгийн хүүхдийг тархвар судлалын заалтын дагуу […]

14-3.jpg

2019-10-04 12:14
Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Мансуурах” зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцлийг 2018, 2019 оны эхний хагас жилийн байдлаар дүүргийнхээ хэмжээнд судалжээ. 2018, 2019 оны эхний хагас жилд тус дүүрэгт нийт 35 хүнийг мансуурах зөрчилд холбогдуулан шалгаж, шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан байна. Мансуурах зөрчилд холбогдогчдын дийлэнх нь мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй 20-25 насны залуус. Харин хэрэглэсэн мансууруулах бодисыг нь […]

15-17.jpg

2019-10-04 12:06
Цагдаагийн байгууллага 2019 оны эхний есөн сарын байдлаар 449,299 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ нь сард 49,922, хоногт 1,664, цагт 139 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэсэн үг юм. Энэ хугацаанд улсын хэмжээнд 26,314 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 17,564 буюу 66.7 хувь нь Улаанбаатар хотод, 8,692 буюу 33.1 хувь […]

12-6.jpg

2019-10-04 11:36
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн их эмчтэй уулзаж сүрьеэгийн талаар тодруулга авахад: “Улсын хэмжээнд жилд нийт 13000 гаруй хүн сүрьеэтэй гардаг гэсэн судалгаа бий. Үүнээс жилд 4000 гаруй хүнийг оношлодог. Цаана нь 8000-9000 хүн оношлогдож чадахгүй байна. Манайд ирж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь дандаа хүндэрсэн хэлбэрийн сүрьеэтэй хүмүүс байна. Энэ нь хүмүүс […]

11-3.jpg

2019-10-04 11:31
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг өнгөрсөн долоодугаар сард ор үндэслэлгүй шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж Ачтан эмнэлэгийн орлогч захирал З.Балдан-Дугарыг тус эмнэлгийн даргаар томилсон хууль бус улс төрийн томилгоо хийгдэж олныг бухимдуулаад өнгөрсөн. Тухайн үед эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал “Эрүүл мэндийн салбар гэдэг маш эмзэг, нэг минут ч зогсолгүй хэвийн үйл ажиллагааг […]

Untitled-1-1.jpg

2019-10-04 11:23
Сүүлийн үед Солонгос хамтлаг дуучид Монголд тоглолтоо хийх, клипний зураг авалт болон кино зураг авалтад оролцох зорилгоор ирэх болсон. Монголд клипний зураг авалтаа хийсэн зарим хамтлагуудын талаар MGL радио Солонгос мэдээний буландаа онцолжээ. Монголд ирж байсан Солонгосын алдартнуудаас дурдвал Baby Vox, T-ara, Davichi, U-kiss, Speed, Hyukoh, Twice, Mamamoo, Woo Won Jae хамтлаг дуучид ирж байжээ. […]

10-2.jpg

2019-10-04 11:22
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар НИТХ-ын дарга Р.Дагва байр сууриа илэрхийллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэхүндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн явц, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр Хурлын дарга Р.Давгад өргөн барилаа. Улаанбаатар хотын эдийн […]

9-1.jpg

2019-10-04 11:16
Сүүлийн жилүүдэд Улсын их хурлыг тараах эсэх тухай маргалдаж бас Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал гацсан янзтай байгаа, төр, засгийн зарим нөхөд элдэв хэрэгт орооцолдсон гээд улс төрийн сэдэв тун халуухан байгаа. Үүнтэй зэрэгцээд Монголын түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийг нураах устгах гэж буй тухай шуугиан төр, засгийн асуудлаас өндөр авч амтай бүхэн цуурч ажил албаа […]

8-2.jpg

2019-10-04 10:59
Интернэт, кибер ертөнцийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын байгууллагуудын аюулгүй байдлын мэргэжилтэн, судлаачид цуглаж, илтгэл тавьж, зөвлөгөө өгдөг  “MNSEC-2019” өдөрлөг ШангриЛа-д болж байна.  Энэ арга хэмжээнд оролцдог цахим ертөнцийн “манаач” нар олон улсад болон Монгол улсад болсон сүүлийн үеийн халдлагын шинжилгээ, судалгааны үр дүнг танилцуулж, тэдгээрээс сэргийлэх арга, мэдлэг, зөвлөгөөг өгдөг юм. Сонирхуулахад тус өдөрлөгийн үеэр Монголд болсон халдлагуудын тухай мэдээллийг хүргэх аж. Мөн Монголын банкнуудын холбооноос хортой халдлагуудын тухай ярих юм […]