Сүүлийн үед Солонгос хамтлаг дуучид Монголд тоглолтоо хийх, клипний зураг авалт болон кино зураг авалтад оролцох зорилгоор ирэх болсон. Монголд клипний зураг авалтаа хийсэн зарим хамтлагуудын талаар MGL радио Солонгос мэдээний буландаа онцолжээ.

Монголд ирж байсан Солонгосын алдартнуудаас дурдвал Baby Vox, T-ara, Davichi, U-kiss, Speed, Hyukoh, Twice, Mamamoo, Woo Won Jae хамтлаг дуучид ирж байжээ.

T-ara хамтлаг Монголд 2013 онд тоглолт хийхээр ирсэн бөгөөд 20.000 орчим хүн уг тоглолтыг үзэж сонирхсон байна. Мөн Монголд Number 9 дууны клипний зураг авалтаа хийгээд буцжээ.

Hyukoh хэмээх хамтлаг нь 2017 оны 4 сард Монголд ирж Wanli хэмээх дууны зураг авалтаа хийсэн байна. Wan li хэмээх дуу нь өргөн уудам, амар тайван гэх утгыг агуулсан бөгөөд энэ ч утгаараа Монголын өргөн уудам тал нутагт зураг авалтаа хийсэн байна.

Харин Twice хамтлаг Монголд клипний зураг авалт хийхээр 2018 онд ирсэн байна. “The best thing I ever did” хэмээх шинэ жилийн уур амьсгалтай дууныхаа клипийг Монголд хийсэн аж. Уг хамтлаг нь 2015 онд Sixteen хэмээх нэвтрүүлгээс төрөн гарсан хамтлаг юм. Түүнчлэн уг хамтлаг нь Солонгост төдийгүй дэлхийд нэлээдгүй алдар хүндтэй бөгөөд youtube-д тавигдсан дуунууд бүгд үзэлт сайтай байдаг аж.

Солонгосын реппер Woo won jae мөн адил 2018 онд “A fence” хэмээх дууны зураг авалтаа хийхээр Монголд ирж байжээ. Уг дууны утга өөрийгөө яг л хорьчихсон мэт байгаа байдлаас гарч өөрийгөө өөрчлөн илүү өргөн уудам ертөнц рүү алхахыг хүсэж байгаа тухай өгүүлдэг байна.

By updown

6 thoughts on “Монголд клипний зураг авалтаа хийж байсан Солонгос дуучин, хамтлагууд”
  1. Солонгос улс Хублай хааны үед юмуу, дээр үед Монголын эрхшээлд 27 жил байж Бэх, цаасаар алба төлдөг байсан гэж сонссон юм байна.

  2. 30 40 myangan mongolchud solongos yapond ajilj amidarch bh yum ted nar ad uzed bhgui l yumda gadaadiin aldartai hamtlag duuchid ireh n mongoliin ner hunded l sain bizde er n

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн