zeel.jpg
2019-09-02 11:52
Монголбанкнаас хэрэглээний зээлийн өр авлагын харьцааг тогтоосноор өр авлагын харьцаа 69 хувь байдаг байсан бол одоо 58.9 хувь хүртэл буурчээ.  Ингэснээр хэрэглээний зээл 200 орчим тэрбум төгрөгөөр буурч  эсрэгээрээ  жижиг дунд үйлдвэрлэлийн зээл тогтвортой өсч, чанаргүй зээл бага түвшинд байгаа аж. Иргэдийн хэрэглээний зээлийн өр авлагын харилцааг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ийнхүү хэрэгжүүлснээр иргэдийн […]

10.jpg
2019-09-02 11:49
Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 01-ний өдрөөс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлэн ажиллаж байна. Түр горимд хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах бөгөөд суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсиййн зам талбайгаар нэвтэрнэ. Ачаа тээврийн […]

1-2.jpg
2019-09-02 11:24
Хонгконгод өнгөрсөн амралтын өдрүүдээр тэмцэгчид олон улсын нисэх буудлын замыг хааж, төмөр зам дээр хог овоолсны улмаас нисэх буудлаар үйлчлүүлж буй хүмүүс явган алхсан байна. Өнгөрсөн сард мөн тус буудлын үйл ажиллагааг хэдэн өдрөөр саатуулж байв. Хонгконгийн олон улсын нисэх буудал нь дэлхийн хамгийн өнөр ачаалалтай нисэх буудлуудын нэг билээ. Өдгөө 13 дахь долоо хоногтоо […]

9.jpg
2019-09-02 10:57
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өнгөрсөн баасан гаригт /2019.08.30/  хуралдаж, УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарийг баталжээ. Хуваарь ёсоор өнөөдөр /2019.09.02/ МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл болон зарим ажлын хэсгүүд хуралдах ч хичээлийн шинэ жилийн нээлттэй тул гишүүдийн зүгээс бүлгийн хурлыг хойшлуулах санал гаргажээ. Харин АН-ын зөвлөл хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Үндсэн хуульд […]

8.jpg
2019-09-02 10:50
Өчигдөр буюу есдүгээр сарын 1-ний 14 цаг 19 минутад Ховд аймгийн Чандмань сумаас зүүн хойд зүгт 36 км-т орших Хүрмийн нуруу хэмээх газарт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн тухай мэдээллийг 14 цаг 31 минутад Одон орон геофизикийн хүрээлэнд ирүүлсэн байна. Аймгийн удирдлагуудын мэдээлснээр энэ газарт айл нутагладаггүй болохоор иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй ажээ. […]

7.jpg
2019-09-02 10:18
“Соёлын эд зүйлсийг хууль бусаар хил дамнуулан худалдаалахтай тэмцэх Азийн бүс нутгийн түнш орнуудын сургалт” Улаанбаатар хотноо болж өндөрлөжээ. Энэхүү сургалтыг Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллага, БСШУСЯ, ГХЯ, Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс дэмжиж ажилласан байна. Дэлхийн хамгийн том нэр хүндтэй аюулгүй байдлын байгууллага болох Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын […]

6.jpg
2019-09-02 10:12
Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жилийн түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ. Ойн хүрээнд болсон баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлав. Мэндчилгээнд: “Эрхэм хүндэт радиогийн салбарын уран бүтээлчид, үе үеийн ахмадууд, хүндэт сонсогчид, Монголын ард түмэндээ Монголын Үндэсний Олон […]

5.jpg
2019-09-02 10:09
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Каритас Монгол” ТББ-тай хамтран “Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг энэ сарын 28-30-ны Дархан сумын “Түшиг-Уул” ХХК-ийн тогтмол усанд зохион байгууллаа. Дадлага сургуульд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 22,54,55 дугаар ангийн 57 алба хаагч хамрагдсан бөгөөд энэ удаагийн сургуульд ОБЕГ-ын Үндэсний аврах […]

3-1.jpg
2019-09-02 10:04
Өчигдөр “Хичээлийн шинэ жилийн баяр” буюу есдүгээр сарын 1-ний өдөр. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож, 2019-2020 оны хичээлийн шинэ жилийг багш сурагчид болон эцэг эхчүүдийн хамт угтлаа. Хичээлийн шинэ жилийн нээлтийн […]

2-1.jpg
2019-09-02 10:01
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Нээлтийн арга хэмжээний дараа тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны барилгын ажил удаашралтай байгаатай Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын хамт газар дээр нь очиж ажиллан, гүйцэтгэгч […]