Хонгконгод өнгөрсөн амралтын өдрүүдээр тэмцэгчид олон улсын нисэх буудлын замыг хааж, төмөр зам дээр хог овоолсны улмаас нисэх буудлаар үйлчлүүлж буй хүмүүс явган алхсан байна.
Өнгөрсөн сард мөн тус буудлын үйл ажиллагааг хэдэн өдрөөр саатуулж байв. Хонгконгийн олон улсын нисэх буудал нь дэлхийн хамгийн өнөр ачаалалтай нисэх буудлуудын нэг билээ.
Өдгөө 13 дахь долоо хоногтоо үргэлжилж буй жагсаал цуглаан хэрэгтнийг Хятад руу шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм.
Цагдаа нар жагсагчдыг тарааж, эмх замбараагүй байдлыг намжаахыг тулд жагсагчид руу усан буугаар шүршжээ. Ингэхдээ хөх өнгийн будагтай усаар шүршсэн нь жагсагчдыг энгийн иргэдээс ялгаж, баривчлах зорилготой гэнэ.