Өчигдөр буюу есдүгээр сарын 1-ний 14 цаг 19 минутад Ховд аймгийн Чандмань сумаас зүүн хойд зүгт 36 км-т орших Хүрмийн нуруу хэмээх газарт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Газар хөдлөлтийн тухай мэдээллийг 14 цаг 31 минутад Одон орон геофизикийн хүрээлэнд ирүүлсэн байна. Аймгийн удирдлагуудын мэдээлснээр энэ газарт айл нутагладаггүй болохоор иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй ажээ.
Үүний өмнө наймдугаар сарын таванд Баян-Өлгий аймгийн Булган суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.