06-6.jpg
2019-08-26 13:23
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутагт жонш баяжуулах үйл ажиллагаа явуулдаг Эко хэлхээ ХХК-ийн үйлдвэрт осол гарч нэг хүн амь насаа алдсан байна. Талийгаач  тус уурхайд нэг жил гаруй хугацаанд ажиллаж байсан бөгөөд өчигдөр (2019.08.25) хамт ажилладаг хүнийхээ гуйлтаар ээлжид гарахдаа шороонд дарагдаж амь насаа алджээ.  Эко хэлхээ компани нь Даланжаргалан сумаас 2-3 км-ийн зайд байрлах “Кевин инвест” компанийн жонш […]

05-6.jpg
2019-08-26 13:02
Монголбанк Зүүн өмнөд Азийн Төв банкуудын холбоо (ЗӨАТБХ)-ны Судалгаа, сургалтын төв (The Seacen Centre)-тэй хамтран мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын мэргэжилтнүүдэд зориулсан “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалтыг 2019 оны 08 дугаар сарын 26-30 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Тус сургалтад Ази Номхон далайн бүс нутгийн 10 орны Төв банкны төлөөлөл 29 мэргэжилтэн хамрагдаж, ЗӨАТБХ-ны […]

01-18.jpg
2019-08-26 12:58
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод энэ сарын 23-25-нд болсон Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай улсын тамирчид багийн нийлбэр дүнгээр аварга боллоо хэмээн Монголын Оюун ухааны академиас мэдээлэв. Тэмцээнд 6 орны 90 гаруй тамирчин хоёр өдрийн турш өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлөн 12 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 80 медалиас 14 алт, 20 мөнгө, 23 […]

15-12.jpg
2019-08-26 12:55
Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын аэродромын замыг өргөтгөснийг өнгөрсөн ням гарагт ашиглалтад хүлээн авлаа. Энэ нь улсын хэмжээнд анх удаа орон нутагт олон улсын стандартад нийцсэн нисэх зурвастай болж байгаа үйл явдал юм. Нээлтэд ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцов. ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, […]

14-15.jpg
2019-08-26 12:50
Хичээлийн шинэ жил эхлэхэд ганцхан долоо хоногийн хугацаа үлдээд байна. Багачууд догдолж, эцэг эхчүүд бэлтгэлээ базааж эхлээд байгаа энэ үед цэцэрлэгийн багачууд юу юу бэлдэх ёстойг сануулъя. Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын болон ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-ыг БСШУС-ын сайдын тушаалаар 2012 онд шинэчилсэн бөгөөд сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг энэ жагсаалтын дагуу […]

13-18.jpg
2019-08-26 12:47
ОХУ-ын сэтгүүлч Игорь Прокопенкогийн шинэ ном дөрөвдүгээр сард хэвлэгджээ. Нэрт сэтгүүлч энэхүү мөрдлөгөөрөө дэлгэцээр ярихаас хавьгүй илүү чөлөөтэй задгай байхыг хичээжээ. Түүний энэ шинэ ном бол Дональд Трамп гэх хүний болон орчин цагийн улс төрийн бодлогын талаар хийсэн гүн гүнзгий шинжилгээ төдийгүй мөн сэтгэл шаналж явдаг хүний хувьд улс төрийн хүчтэй чанга мэдэгдэл болох ажээ. […]

10-21.jpg
2019-08-26 12:39
Каннабисын төрлийн 390 гр мансууруулах бодис хадгалж байсан этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн III хэлтсийн алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн долоон этгээдийг илрүүлэн шалгаж байна. Шалгалтаар НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай байж болзошгүй 390 грамм Каннабисын […]

09-2.jpg
2019-08-26 12:37
Пёньяны төв мэдээллийн агентлаг Бямба гаригт Умард Солонгос улс үлэмж том хэмжээтэй пуужин харвагч туршсан бөгөөд үүнийг Ким Жон Ун биечлэн удирдсан хэмээн мэдээлэв. Хэвлэлийн мэдээгээр найман дугуйтай автомашины дээр суурилуулсан том хоолойноос пуужин харваж байгаа дүрсийг үзүүлсэн байна. Өмнөд Солонгосын арми үүнийг нотолсон бөгөөд Зүүн тэнгис рүү Умард Солонгос ойрын тусгалын баллистик пуужин харвасн […]

07-4.jpg
2019-08-26 12:13
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 10 сургууль гурван ээлжээр хичээллэх юм байна. Нийслэлийн боловсролын газар, салбарын яам 5 сургуульд анги, танхимын зохион байгуулалт хийснээр гурван ээлжээр хичээллэх сургуулийг 10 болтол буруулсан гэнэ. Дээрх сургуулиуд Есдүгээр сарын 1-нээс эхлээд хоёр ээлжид шилжих боломжтой байсан ч зарим сургуулийн барилгын ажил газрын маргаанаас болж, хождож эхэлсэн, тендерт шалгарсан […]

06-5.jpg
2019-08-26 12:05
Монгол Улс 2018 онд “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр номинацийг бэлтгэн, өргөн барьсан. Энэ дагуу Дэлхийн өвийн хороонд зөвлөх үүрэг бүхий Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээч Тошио Хаяаши өнгөрөгч өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, техникийн үнэлгээг хийгээд буцжээ. Тэрбээр Архангай аймгийн Ихтамир сумын Цацын эргийн […]