1min0
Ховд /МОНЦАМЭ/.Ховд Их сургууль, Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Шведийн UMEA-гийн ХААИС хамтран “Ховд гол, Хар-Ус нуурын загасны тархалт, нүүдлийн судалгаа”-г үе шаттай хийж байна. Ховд гол, Хар-Ус нуур орчим, голуудын загасны шилжилт хөдөлгөөн, нүүдлийн судалгааг радио дамжуулагч ашиглан тодорхойлох, загас судлал, гидробиологийн судалгааны боловсон хүчнийг бэлтгэх, чадваржуулах зорилтын хүрээнд хамтарсан судалгааны баг байгуулж долдугаар сарын 16-наас 24-нийг хүртэл ажилласан […]