Дэлхийн түүхэнд энэ өдөр төрсөн алдартнуудыг түүвэрлэн хүргэж байна.
1947 он. Арнольд Шварцнеггер. Австри улсын Тал хот.
Түүнийг Австри гаралтай гэж зарим хүмүүс мэддэггүй. Арнольд 1983 онд Америк иргэншилтэй болсон бөгөөд Дэлхийн бодибилдингийн 7 удаагийн аварга юм. Тэрээр “Конан”, “Терминатор” зэрэг олон гайхалтай уран бүтээлд дүр бүтээсэн ба 2003-2011 он хүртэл Калифорни мужийн амбан захирагчаар ажиллаж байв. Түүний “Терминатор” кинондоо хэлдэг “Hasta la vista, baby” гэх үг нь шүтэн бишрэгчид дундаа тун алдартай.
1863 он. Хенри Форд. АНУ-ын Мичиган мужийн Гринфилд Тауншип хот.
Алдарт зохион бүтээгч, “Форд” авто машины компанийг үүсгэн байгуулагч Хенри 1908 оны аравдугаар сард анхны “Model T Ford” машинаа танилцуулж байжээ. Тэрээр зөвхөн чинээлэг давхаргынханд бус ядуу буурай хүмүүст зориулж хямд үнэтэй машин үйлдвэрлэдэг байв. Түүний анхны загвар Model T 15 сая ширхэг зарагдаж байсан юм.
1961 он. Лоуренс Фишберн. АНУ-ын Жоржиа мужийн Август хот.
Түүний “Матрикс” киноны гурван ангид тоглосон дүр нь тун алдартай бөгөөд 1993 онд “What’s Love Got To Do With It” киноны дүрээр Оскарын наадмын шилдэг жүжигчний шагналыг хүртэж байсан юм. Тэрээр мөн “Man of Steel”, “Batman vs. Superman” зэрэг кинонд дүр бүтээсэн.
1963 он. Лиза Кудроу. АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот.
Түүний тоглосон “Найзууд” цуврал бүх цаг үеийн хамгийн шилдэг телевизийн, инээдмийн цуврал болжээ. “Найзууд” цуврал 1994-2004 оныг хүртэл гарч байсан юм. Тэрээр мөн HBO-ийн “The Comeback” болон ”Web Therapy”, “Romy and Michele’s High School Reunion”, “The Opposite of Sex“, “Analyze That” зэрэг цувралд тоглож байжээ.
1970 он. Кристофер Нолан. Английн Лондон хот.
Ноланыг үзэгчид “The Dark Knight” буюу Бэтмэний цуврал гурван анги, “Inception”, “Interstellar” зэрэг киногоор нь сайн мэднэ. Тэрээр Оскарын наадмаас 26 шагнал хүртэж байсан ба 4 тэрбум ам долларын ашиг олсон жүжигчин юм.
1974 он. Хилари Суонк. АНУ-ын Небраск мужийн Линкольн хот.
1999 онд гарсан “Boys Don’t Cry”, 2004 онд гарсан “Million Dollar Baby”, 2014 онд гарсан “The Homesman” зэрэг киногоор олны танил болсон Хилари маш олон телевизийн шоунд тоглож байжээ. Оскарын наадмаас 10 гаруй шагнал хүртсэн тэрээр 1991 оноос жүжиглэж эхэлсэн юм.
Эх сурвалж: onthisday.com