gal.jpg
2019-07-18 16:14
Японы Киото хот дахь алдартай анимэ студид нэгэн этгээд гал тавьсны улмаас 13 хүн амиа алдаж, 40 орчим хүн түлэгдсэн тухай тус улсын Гал түймэртэй тэмцэх алба өнөөдөр /2019.07.18/ мэдээллээ. Тодруулбал, орон нутгийн цагаар өглөөний 10.30 цагийн орчимд 41 настай эрэгтэй “Kyoto Animation” компанийн гурван давхар байранд шатамхай шингэн цацаж, гал тавьсан байна. Уг хэргийг […]

1-21.jpg
2019-07-18 15:52
Хоёр жилийн өмнө хэрэглэгчдийг байлдан дагуулж, 80 сая идэвхтэй хэрэглэгчтэй болж чадсан ‘FaceApp’ аппликейшн цахим сүлжээнд өрнөсөн чалленжийн тусламжтайгаар дахин алдаршив. Өдгөө ‘Facebook’ хэрэглэгчдийн дунд хөгшрөөд ямар харагдахаа тус аппликейшнаар үзэж, нийтлэх чалленж өрнөж буй. Тэгвэл олны танил эрхмүүд өтөл насандаа хэрхэн харагдахыг дараах зурагнуудаас харцгаая. Хэн хэн байгааг таагаарай.    

-Мекенбаева.jpg
2019-07-18 15:36
Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад анх удаа болж байна. Бөхийн өргөөнд эдгээр өдрүүдэд болж буй тэмцээнд 24 орны баг тамирчид оролцож, шилдгүүдээ тодруулж эхлэв. Энэ удаа Казахстаны багийн бүрэлдэхүүнд 2016 онд 49 кг-ын жинд дэлхийн аварга цолыг хүртэж байсан Молдир Мекенбаева багтсан юм. Тэрбээр өнөө өглөө Нурсултан-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр […]

golf.jpg
2019-07-18 14:43
Нийслэлийн ИТХ-ын Р.Дагва өчигдөр БНСУ-ын Парк гольфын холбооны ерөнхийлөгч И Гым Юн, нарийн бичгийн дарга И Кён Ху, дэд ерөнхийлөгч Кан Ки Юн, Юн Су Ён нарыг хүлээн авч уулзжээ. БНСУ-ын парк гольфын холбооны ерөнхийлөгч И Гым Юны зүгээс Монгол Улсад тус спортыг хөгжүүлэх хүсэлтэй байгаа гээд тус спортын ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн байна. […]

hursnii-bohirdol.jpg
2019-07-18 14:33
Нийслэлийн ИТХ, нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Газарзүй-гео экологийн хүрээлэнтэй хамтран 2019 оны “Шийдэлд хамтдаа” уриан дор “Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” төсөл, бүтээлийн уралдааныг 2019 оны зургадугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ны хооронд зарлаад буй. Тус уралдаанд эрдэмтэн судлаач, оюутан сурагч, үйлдвэрлэгчид зэрэг сонирхсон бүхэн оролцох боломжтой.

22-5.jpg
2019-07-18 14:29
УИХ-ын гишүүн А.Ундраа өнгөрсөн 2018 оны наймдугаар сард НҮБ-ын “HeforShe” хөдөлгөөнийг Монголд санаачлан нээсэн . Энэ хөдөлгөөн нь НҮБ-ын санаачилгаар анх үүсгэн байгуулагдаж өдгөө хэд хэдэн улсад өрнөсний нэг нь Монгол Улс болж байгаа юм. Харин хөдөлгөөний үндсэн зорилго нь жендерийн тэгш байдлыг хангахын тулд зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал төдийгүй эрэгтэйчүүдийн өмнө тулгамддаг асуудлыг ч гэсэн […]

ecoclub.jpg
2019-07-18 14:19
Зуслан цугларалтын зорилго нь экоклубын сурагчид харилцан туршлага солилцох, Онон голын сав газрын байгалийн сайхантай танилцах, байгаль орчныг судлах энгийн арга зүйд сургах, экоклубын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оршдог. Энэ жилийн зуслан цугларалтыг зургадугаар сарын 20-23-нд Хурхийн голын эрэг дээр зохион байгуулж Онон голын сав газар болон Хар Ямаатын байгалийн нөөц газрын нийт 10 сумдын экоклубын […]

tbbh.jpg
2019-07-18 14:08
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тогтоохоор болов Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.07.18) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. […]

21-4.jpg
2019-07-18 14:03
1. Гүзээ бол зүгээр л өвчин. Өөр юу ч биш. (Эмнэлгийн хэллэгээр хэвлий хавийн таргалалт гэдэг. Маш аюултай бас маш муухай) 2. Өвчний 70% хоолноос гэдэг үг бий. Хоолоо зөв болгосноор гүзээнээс сална. Хөдөлгөөн туслах үүрэгтэй. 3. Одоо үеийн хүмүүст өлсөхөөс илүүтэй хоолны илүүдэл нь зовлон болж байна. 4. Оройдоо махан хоол идэх хэрэггүй. Үнэхээр […]

ulungiin-uildver.jpg
2019-07-18 13:48
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, иргэн Ц-ийн Өлөнгийн өнгөр боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар үйлдвэрийн орчин бохир, хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй үйл ажиллагаа эрхэлж байсан аж. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдэгдсэн тул торгууль ногдуулж, зөрчлийг […]