Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, иргэн Ц-ийн Өлөнгийн өнгөр боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар үйлдвэрийн орчин бохир, хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй үйл ажиллагаа эрхэлж байсан аж. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдэгдсэн тул торгууль ногдуулж, зөрчлийг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна.