Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэгч, Өмнөд Африкийн БН улсын ерөнхийлөгч байсан Нельсон Мандела 1918 оны энэ өдөр мэндэлжээ. Нельсон Мандела Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлахыг зогсоохын тулд тууштай тэмцсэн нэгэн бөгөөд ерөнхийлөгч болохоосоо өмнө 27 жил хоригдсон юм. Тэрээр шоронгоос суллагдаад 1990 онд Африкийн Үндэсний Конгрессийн ерөнхийлөгч, 1994 онд улсынхаа Ерөнхийлөгч болсон ба 1993 онд Нобелийн шагнал хүртэж байсан агуу эрхэм билээ.
1959 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 18. “ГЭЛЭНМААГИЙН ТҮҮХ” ОЛОНД ХҮРЭВ
Кэтрин Халмын ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн “Гэлэнмаагийн түүх” уран сайхны кино 1959 оны энэ өдөр нээлтээ хийжээ. Фрэд Зиннеман найруулж, тухайн үеийн алдарт жүжигчин Одри Хепберн гол дүрд нь тоглосон тус кино 3.5 сая ам доллараар бүтэж, 12.8 сая ам долларын ашиг олж байв. Нийтдээ 149 минут үргэлжлэх “Гэлэнмаагийн түүх”-ийг “Warner Bros” компани бүтээсэн юм.
2012 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 18. КИМ ЖОН-УН МАРШАЛ БОЛОВ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон-Ун 2012 оны энэ өдөр Хойд Солонгосын ардын армийн маршал цолыг хүртжээ. Түүнийг Зэвсэгт хүчний Дээд командлагч хэмээн нэрлэх болсон ба тэрээр мөн Солонгосын Ажилчдын намын дарга билээ.
Эх сурвалж: onthisday.com