бөх.jpg

2019-07-11 20:56
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна. Энэ жилийн улсын баяр наадамд улсын аварга зургаа, улсын арслан найм, улсын гарьд зургаа, улсын заан ес, улсын харцага 16, Улсын начин 48 бөх зодоглож байна. Түүнчлэн аймгийн арслан 115, аймгийн заан 25, аймгийн […]

turgen.jpg

2019-07-11 19:09
Эрүүл мэндийн сайд А/317 тушаалын дагуу ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллах бөгөөд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллана. Эрүүл мэндийн яамны 11-323002, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 11-320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж […]

HURD.jpg

2019-07-11 19:06
Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу өнөөдөр маргааш Төв талбайд “Улаанбаатарын үдэш” тоглолт болно. Өмнө нь нэг л өдөр тоглодог байсан бол энэ жил хоёр өдөр тоглохоор болжээ. Энэ жил Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жил тохиож байгаа учраас хотын иргэддээ хоёр өдөр урлагийн тоглолт сонирхуулахаар шийджээ. Мөн энэ үдэш БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас нийслэл хотын […]

gtuv.jpg

2019-07-11 19:01
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд оюутан залуус наадамчин олныг цэвэрхэн наадахыг уриалсан “Цэвэрхэн наадацгаая” аяныг өрнүүлж байна. Уг аяны хүрээнд сайн дурын оюутан, сурагчид иргэдийг хогоо ил задгай хаяхгүй байхыг уриалж, хаясан хогийг нь түүж байв. Мөн зарим хэсэг нь “Хандлагаа өөрчилье. Цэвэрхэн наадацгаая” гэсэн самбарыг барин стадионыг тойрон алхаж байлаа. Энэ жил Төв Цэнгэлдэхэд […]

UB.jpg

2019-07-11 18:59
Маргааш 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 […]

Hui-7.jpg

2019-07-11 18:56
“Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулсны 810, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/ 640 алба хаагч, нэмэлтээр 70 гаруй сонсогч замын хөдөлгөөнд оролцогчдыг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл бололцоог хангаж, үүрэг гүйцэтгэж байна. Баяр наадмын эхний өдрийн 17:00 цагийн байдлаар ТЦА-ны жижүүрийн шуурхай утсанд 98 […]

ih-nas.jpg

2019-07-11 18:48
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаанд 260 гаруй хурдан хүлэг шандас сорилоо. Их насны түрүүг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор морь хурдлав. Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ц.Мөнххуягийн цавьдар морь, […]

02-6.jpg

2019-07-11 17:09
Гадаадын жуулчдад зориулсан “Naadam night” шоу тоглолт өнөөдөр болно. Тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд 20-35 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна. Тасалбарыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн билетийн кассаас шууд худалдан авах боломжтой аж.  

tuv-tsengeldeh-1.jpg

2019-07-11 17:02
Жил бүрийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн наадамчин олны хөлд дарагддаг. Хэрэв та эд зүйлээ хулгайд алдсан, хүүхдээсээ төөрсөн бол дараах хаягт хандана уу. Төв цэнгэлдэхийн аравдугаар хаалганд Теле хяналтын хэсэг, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Ёс журмын тасаг тус тус байрлан ажиллаж байна.

01-8.jpg

2019-07-11 16:56
Их насны хурдан морьдын уралдаан тун удахгүй Хүй долоон худагт эхэллээ. Энэ жил нийт 365 ажнай бүртгүүлснээс 271 нь гарааны зурхай руу хөдөлжээ. Морьдын бүртгэл дөнгөж сая дууслаа. Дүрмийн дагуу эрлийз монгол морьд тусдаа уралдана.  Монгол морьдыг ялгахдаа тухайн морины үүлдэр, гадаад төрх байдлаар нь ялгаж, морьдын нурууны өндрийг тогтоосон юм. Их нас 144 см өндөр байх ёстой. […]