Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаанд 260 гаруй хурдан хүлэг шандас сорилоо. Их насны түрүүг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор морь хурдлав.
Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ц.Мөнххуягийн цавьдар морь, айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Х.Бадамсүрэнгийн хээр морь, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хар морь, айргийн тав Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд морь. Уралдаанч хүүхдийн дугаар-101.