“Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулсны 810, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/ 640 алба хаагч, нэмэлтээр 70 гаруй сонсогч замын хөдөлгөөнд оролцогчдыг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл бололцоог хангаж, үүрэг гүйцэтгэж байна.
Баяр наадмын эхний өдрийн 17:00 цагийн байдлаар ТЦА-ны жижүүрийн шуурхай утсанд 98 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүний 65 нь зам тээвийн ослын шинжтэй дуудлага байжээ.
Өнөөдөр Энхтайвны гүүр, Баянзүрхийн товчоо зэрэг замууд ачаалал ихтэй байна. Маргааш буюу долдугаар сарын 12-ны өглөө соёолон насны морины уралдаан эхлэх үед Хүй долоо худгийг чиглэсэн замын ачаалал нэмэгддэг. Тиймээс энэ чиглэлийн замыг хөдөлгөөний нэг урсгалд оруулахаар болсон гэж ТЦА-ныхан news.mn сайтад тодруулга өгөхдөө хэлжээ.
Наадмын өдрүүдэд жолооч Та урсгал сөрөх, хайс хашлага мөргөх, хурд хэтүүлэх зэрэг зөрчлийг гаргахгүй байхыг анхааруулж байхыг тус газраас мөн анхааруулжээ.