Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна.
Энэ жилийн улсын баяр наадамд улсын аварга зургаа, улсын арслан найм, улсын гарьд зургаа, улсын заан ес, улсын харцага 16, Улсын начин 48 бөх зодоглож байна.
Түүнчлэн аймгийн арслан 115, аймгийн заан 25, аймгийн харцага 37, аймгийн начин 80, сумын заан, начин цолтой 146, цэргийн албанаас томилогдож байгаа 16 хүчтэн уран мэхээ уралдуулан хүчийг үзэн барилдаж байна.