Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт хүнс, худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхлэгчдийг Зөрчлийн тухай хуулиар 50-500 мянгаар торгож, бүтээгдэхүүнийг нь хураанаа гэж мэдэгдэж буй.

Өнөөдрийн байдлаар Хүй долоо худагт зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхлэгчдийн тоо нэмэгдсэн болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэгдэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгаалалтын Улсын ахлах байцаагч Г.Батсүрэн хэлэв. Тэрбээр “Баяр наадмын өдрүүдээр зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа эрхлэгчдийн тоо нэмэгдсэн байна. Бидний зүгээс одоогоор торгуулийн арга хэмжээ авч, бүтээгдэхүүнийг нь хураагаагүй. Өнөөдөр А цэгт нэг дор төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Хэрэв өнөөдөр наадмын талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлбэл бүтээгдэхүүнийг нь хурааж торгох болно. Өчигдөрийн хувьд сануулах арга хэмжээг өгч ажилласан. Үүн дотор хорхог худалдаалж буй иргэд ч багтана” гэв.

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн