zeel.jpg
2019-06-04 17:00
Ипотекийн 8 хувийн зээлд зориулан 2019 оны эхний 5 сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,309 зээлдэгчдэд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 79  тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,080 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 39.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 661 иргэнд, Банкууд өөрийн эх үүсвэрээс 43.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 568 иргэнд тус тус олгосон байна. Цаашид дээрх […]

Purevtuvshin-.jpg
2019-06-04 16:57
“Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс АТГ яг одоо мэдүүлэг авч байгааг цахим сайтууд мэдээлж эхэллээ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагаанд оролцсон хэргээр түүнийг ХХБ-ны удирдлагуудын хамт АТГ болон ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг шалгаж байгаа билээ. Өнгөрсөн гуравдугаар сард Эрүүгийн цагдаагийн алба түүнээс мэдүүлэг авч 48 цагийн хугацаанд саатуулаад байв.

02-4.jpg
2019-06-04 16:45
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн өнөөдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311-р ангийн Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн болон хууль сахиулах Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн […]

erdene.jpg
2019-06-04 16:36
“Капитал” банк хоёр сарын өмнө дампуурч, нийгэмд томоохон дуулиан үүсгээд авсан. Банкны дампууралд хамгийн их буруутгагдсан хүний нэг нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, НДЕГ-ын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн, АН-ын дарга С Эрдэнэ. Сөрөг хүчний намын дарга, гишүүдээ намаас хөөж, УИХ дахь бүлгээ эрх зүйн чадамжгүй болгосон түүнд өнөөдөр АН доторх фракцууд нэлээн […]

internet.jpg
2019-06-04 16:01
Deutsche Bank-наас хотуудыг интернэтийн үнээр нь жагсаажээ. Энэхүү жагсаалтыг гаргахын тулд шинжээчид нэг сарын хугацаанд 8 Mbps хурдтай интернэт авсан байна. Ингээд хамгийн хямд интернэттэй хотуудын жагсаалтыг хүргэе. Москва Интернэтийн үнэ: $7 Оросын нийслэл Москва хот нь санхүү, олон улсын бизнес, эдийн засгийн удирдлагын том төв юм. Тус хот жагсаалтад хамгийн хямд интернэттэйгээр тэргүүлжээ. 2. […]

23d878_IMG_0653_1__x974-1024x509.jpg
2019-06-04 14:56
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Иран улсын Элчин сайд Муххамед Кешаварзадех, Бүгд найрамдах Ливан улсын Элчин сайд Мила Жаббор нарыг энэ сарын 29-ний өдөр хүлээн авч уулзсан юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Иран улсын Элчин сайдтай хийсэн уулзалтын эхэнд Иран улстай түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, усны менежментийн туршлага судлах зэргээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа […]

15.jpg
2019-06-04 14:56
“Токио-2020” зуны XXXII олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих зорилго бүхий харилцан ойлголцлын санамж бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газартай байгууллаа. “Олимп, паралимпод оролцох баг тамирчдаа дэмжих” тухай санамж бичигт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар гарын үсэг […]

battulga-h-2.jpg
2019-06-04 14:51
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Энэ тухайгаа “Улсын Их Хурлын шийдвэрт хориг тавих тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мэдэгдэв. УЛСЫН ИХ ХУРЛЫН ШИЙДВЭРТ ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ: “Ерөнхийлөгчийн хоригийн тухай Улсын Их Хурлын […]

14.jpg
2019-06-04 14:42
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс иргэд, аж ахуйн нэгж, байгуулагуудад хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байна. Тус төвийн онцлох үйл ажиллагааны нэг болох ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны […]

13.jpg
2019-06-04 14:39
Уул уурхайн  “Пентатерра” ХХК-д гарсан ослын улмаас сураггүй болсон уурхайчны цогцосыг ОБЕГ-ын аврагчид 13 дахь өдрөө эрэн хайж байна. Уурхайн ашиглалтын талбайд хөрсний овоолго зөөж байх явцад гарсан осол тавдугаар сарын 23-нд болсон. Сураггүй болсон уурхайчин Б 29 настай. Тавдугаар сарын 26-ны өдөр осолдсон автомашины байршлыг 10-11 метрийн гүнд байгааг тогтоож, 28-нд машиныг нуурын эрэгт […]