ganselem.jpg

2019-06-07 12:54
Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өчигдөр (2019.06.06) болжээ. Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргалд итгэл үзүүлж, аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах шийдвэрийг гарган Ерөнхий сайдад хүргүүлжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн ИТХ-ын шийдвэрийг баталгаажуулбал дараагийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэх юм.

shuuh-1.jpg

2019-06-07 12:49
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа өчигдөр (2019.06.06) болсон. Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 95.9 хувь буюу 354 шүүгч оролцсон. Санал хураалтын нэгдсэн дүнгээр олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй аж. Тиймээс хамгийн олон санал авсан Түмэнжаргалын Мэндсайхан, Амгалангийн Насандэлгэр, Александрын Сарангэрэл нарт анхан шатны шүүхийн […]

petrochina.jpg

2019-06-07 12:01
Петро Чайна Дачин Тамсаг Монгол компани Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байна гэх сэдвийн дор Монгол Улсын Зөвлөх инженер Д.Батбаатар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ оны нэгдүгээр сард Төрийн бус гурван байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар түүнд хүсэлт тавьжээ. Ингээд Петро Чайна Дачин Тамсаг Монгол компанийн үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймгийн Матат […]

07-2.jpg

2019-06-07 11:04
Хуульч, өмгөөлөгч Б.Батжаргалын Өдрийн сонины 2019 оны 06 сарын 06-ны өдрийн дугаарт өгсөн ярилцлагыг хүргэж байна.  -Сонгуулийн тогтолцоог зайлшгүй засах шаардлагатай гэж ярьсаар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулж ирээд байна. Энд таны байр суурь ямар байна вэ? -Сонгууль болгоны өмнө сонгуулийн хуулиа өөрчилж байна. Гэхдээ зөвхөн хуулиа өөрчлөөд зогсохгүй сүүлийн жилүүдэд сонгуулийн тогтолцоогоо […]

iguushin.jpg

2019-06-07 11:03
Аливаа эмийн ургамал хэдий чинээ эмийн чанар өндөртэй байна тэр хэмжээгээрээ хоруу чанартай бодисын агууламж ихтэй гэдгийг иргэд мэдэх нь чухал. Эмийн ургамалд химийн бодис маш их хэмжээгээр агуулагддаг. Ялангуяа алкалойд өндөртэй ургамлууд хоруу чанар ихтэй гэдгийг анхаараарай. Ингээд бидний дунд элбэг тохиолддог хатиг өвчнийг анагаах шидтэй игүүшин ургамалыг танилцуулъя. Монгол нэр: Илдэн игүүшин (зэвэрхүү […]

shuuh-3.jpg

2019-06-07 10:31
Улсын Дээд шүүхийн Практик судлалын хэлтсээс улсын хэмжээнд анхан шатны шүүхээр 2016-2018 онд шийдвэрлэсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах (ЭХТА 22.1), хахууль авах (ЭХТА 22.4), хахууль өгөх (ЭХТА 22.5) гэмт хэргээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийн талаарх судалгааг хийжээ. Анхан шатны шүүхүүд 2016-2018 онд тухайн төрлийн нийт 212 хүнд […]

Shez.jpg

2019-06-07 10:24
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа өчигдөр (2019.06.06) боллоо. Давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 96.5 хувь буюу 109 шүүгч оролцжээ. Санал хураалтад оролцсон шүүгчдийн 87.2 хувь нь Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгосон байна. Тиймээс Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол […]

hool.jpg

2019-06-07 10:22
Хүмүүс яагаад урт насалдагийг япончууд олон жил судалж байна. Эрдэмтдийн дүгнэлт, зөвлөмжүүдийг тэр дор нь практикт нэвтрүүлэх гэж хичээж, амьдралыг уртасгаж, чанарыг сайжруулах олон хөтөлбөр боловсруулан улс орон даяараа хэрэглэж, хэрэгжүүлсээр байна. Японы судлаачид Москвад хүрэлцэн ирж манай эмч нартай туршлага солилцонгоо мэдлэгээ хуваалцахаар тохирсон талаар болон япончуудын урт наслалтын нууцын талаар rg.ru-д бичсэнийг орчуулан […]

harlasan.jpg

2019-06-07 10:06
Өмнөд Солонгосын нэгэн сэтгүүлч хууль бус гадаадын иргэдийг ажлын байранд зуучилдаг “Иллёг Самушил”-д өөрийн биеэр ажилласан тэмдэглэлээ өнгөрөгч Ням гарагт /2019.06.02/ тус улсын интернэт сайтуудад нийтэлжээ. Уг самушил нь ихэвчлэн барилгын хана нураах, буулгах ажилд зуучилдаг бөгөөд эзэн “А” нь өөрөө энэ чиглэлээр ажиллаж байсан тул ажил олоход дөхөм байдаг аж. Гэвч тэрээр энэ зуучлалын […]

singapore-mongol.jpg

2019-06-07 09:30
Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр (2019.06.06) тус улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай албан ёсны хэлэлцээ хийв. Талууд хоёр талын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсролын салбарт тэлж, олон улс, бүс нутгийн талбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ярилцав. Сайд Д.Цогтбаатар Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат […]