shuurga-1.jpg

2019-05-14 17:15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг хүргэж байна. Өнөө шөнө Булганы өмнөд, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Мөн өнөө шөнө Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.

said.jpg

2019-05-14 17:01
Монгол Улсын Зэвсэгт хүчин АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Агаарын цэргийн командлалтай хамтран 2019 оны 8 дугаар сард “Номхон далайн элч-2019” эмнэлэг, цэргийн барилга-инженерийн бие бүрэлдэхүүнийг оролцуулсан олон улсын сургуулийг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зохион байгуулахаар төлөвлөжээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Номхон Далай дахь Агаарын цэргийн хүчний командлагч генерал Чарльз Браунг өнөөдөр /2019.05.14/ хүлээн авч уулзлаа. […]

gamshig.jpg

2019-05-14 16:51
Ц.БАТ-ӨЛЗИЙ (доктор, профессор) Ойролцоогоор 14 тэрбум жилийн өмнө нарны дотоод тэсрэлтээс үүсэж, нарыг хүрээлсэн, мананцраас үүссэн дотоод хүрээний гариг нь бидний эх дэлхий билээ. Дэлхий нарнаас 300-600 сая км зайнд Ангараг, Бархасбадь гаргийн хооронд байрладаг, бусад гаргийн адил бага радиустай, нягт ихтэй, хатуу чулуун бодисоос үүссэн, голчлон хүчилтөрөгч, цахиур, магни, төмөр, никель зэрэг элементээс тогтсон […]

dddd.jpg

2019-05-14 16:31
Нийслэлчүүдийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг. Махны хэрэглээг үндсэн гурван сувгаар хангадаг. Нэгдүгээрт, нөөцийн махыг 127 цэгээр дамжуулан борлуулж байна. Хоёрдугаарт, “Хүчит шонхор” захаар дамжиж зах зээлд шууд нийлүүлдэг. Гуравдугаарт, хувийн хэрэглээгээр дамжиж хэрэглээгээ хангагдаг. Бэлтгэсэн махны нийлүүлэлтийн талаар  өнөөдөр (2019.05.14) мэдээлэл хийлээ. Махны үнэ өдөр ирэх бүр өсөөд байгаагийн учиг шалтгааныг ХХААХҮ-ийн […]

zzzzz.jpg

2019-05-14 15:16
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байранд улс төр судлалын тэнхимийн оюутнууд өнөөдөр (2019.05.14) “Улстөрчдийн гарын бэлэг” нэртэй үзэсгэлэнгээ танилцууллаа. Үзэсгэлэнд аяга, шанага, халуун сав, цаг тооны бичиг, гурил будаа тэр бүү хэл бурхан шашны эд зүйлс ч харагдав. Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь  хариуцлагатай сонгогчдыг бэлтгэхэд анхаарах цаг болсон. Иргэддээ хариуцлагатай сонгогч байя. Ийм бэлгэнд […]

jdu-1.jpg

2019-05-14 15:03
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ЖДҮХС-ийн зээлийн журам шинэчлэгдсэн асуудлаар өнөөдөр (2019.05.14) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. ЖДҮХС-гаас зээл олгох шинэчлэгдсэн журмын дагуу ойрын хугацаанд зээл олгож эхлэнэ гэдгийг салбарын сайд дуулгалаа. Засгийн газраар асуудлыг хэлэлцээд ХХААХҮ-ийн сайдын тушаал гарч, журмын дагуу Хууль зүйн яамаар зөвшөөрөгдсөний үндсэн дээр ЖДҮХС-аас зээл олгох асуудал эрх зүйн зохицуулалттайгаар шийдэгджээ. Төслийг арилжааны банкаар […]

07-6.jpg

2019-05-14 14:44
Ардчилсан намын Зөвлөлөөс Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар үндсэн хуулийн цэцэд сануулж мэдэгдэл гаргаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдон гарсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь эмэгтэй хүнийг хүчирхийлсэн гэх гэмт хэрэгт холбогдсон нь хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, УИХ-ын нэр […]

nith-2.jpg

2019-05-14 14:37
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг сонслоо. Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн онд 62 дугаартай тогтоол гаргаж, тэр хүрээнд төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс оруулж, түлшинд хэрэглэхийг хориглосон билээ. Тогтоолын тус заалтыг маргаашнаас мөрдөж эхэлнэ. Тиймээс бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнгөрсөн хугацаанд ямар ажил өрнүүлж, […]

05-4.jpg

2019-05-14 14:34
Өнөөдөр /2019.05.14/ “Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлууд, түүний учир шалтгаан, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр нар Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр салбарын яамдаас хийж буй […]

06-3.jpg

2019-05-14 14:32
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Оюутолгой”-н талаар сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэр Оюутолгойн гэрээний үеэр авлига авсан байж болзошгүй эрх бүхий 4-5 хүн байгаа хэмээн мэдэгдэв. Тэдний нэрийг одоогоор хэлэх боломжгүй бөгөөд АТГ шалгаж байгаа. “Зарим компанид давуу эрх өгсөн байж болзошгүй зүйл байгаа. Жишээ нь, “Модерн Номадс” компани “Оюу толгой”-н катеринг нийлүүлэхэд, зарим шатахуун […]