Нийслэлчүүдийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг. Махны хэрэглээг үндсэн гурван сувгаар хангадаг. Нэгдүгээрт, нөөцийн махыг 127 цэгээр дамжуулан борлуулж байна. Хоёрдугаарт, “Хүчит шонхор” захаар дамжиж зах зээлд шууд нийлүүлдэг. Гуравдугаарт, хувийн хэрэглээгээр дамжиж хэрэглээгээ хангагдаг.
Бэлтгэсэн махны нийлүүлэлтийн талаар өнөөдөр (2019.05.14) мэдээлэл хийлээ.
Махны үнэ өдөр ирэх бүр өсөөд байгаагийн учиг шалтгааныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дараах хүчин зүйлсээс болсон гэж үзэж байна. Махны нийлүүлэлтэд доголдол үүсээд буйг цаг агаарын нөхцөл байдал, шатахууны үнийн өсөлт, малын махны гарал үүсэл болон Монголчуудын зан заншилтай хүртэл холбон үзэж буй аж.
2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн улсын нөөцөөс 127 хүнсний дэлгүүрээр мах борлуулж байгаа ба өдөртөө 30 орчим тонн мах тогтмол борлогдож байна. Махны зах зээлийг тогтвортой байлгах үүднээс улаанбаатарын төвлөрсөн хэсэгт махны хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан онцоллоо.
Тэрбээр “Манайд дулааны аргаар мах боловруулах үйлдвэрүүдэд махаа нийлүүлэх зөвшөөрөлтэй 14 ,15 итгэмжлэгдсэн мах бэлтгэх үйлдвэр байгаа. Энэ үйлдвэрүүдтэй хамтын ажиллагаа хийх асуудал дээр цаашдаа анхаарч ажиллах болно. Нөөцийн махны үнэ ханш цаашдаа тогтвортой байна. Цаашлаад үйлдвэрийн аргаар мах бэлтгэн гаргаж байгаа компаниудад дотоодын зах зээлд тодорхой хэмжээний үүрэг хүлоээж оролцдог байх асуудлыг журмалахаар бид журам дүрмээ шинэчилж байна. Өөрөөр хэлбэл экспортод гаргаж байгаа махныхаа тодорхой хэмжээг дотоодын зах зээл дээр нийлүүлэх зорилготой. Ингэсэн нөхцөлд мах экспортлох эрх нь баталгаажиж хэрэгжих журмыг цааш нь тогтоож хэрэгжүүлнэ” гэв.
2018 онд 4000 тонн мах бэлтгэсэн. 2019 ондоо бид багтааж хамгийн багадаа 10-12 тонн мах нөөцлөх зорилготой бодлогоо тодорхойлж ажиллаж буй.
Өнөөдрхийн байдлаар 900 тонн нөөцийн махыг борлуулаад байна. Өнөөдрийн (2019.05.14) байдлаар
“Хүчит шонхор” зах үхрийн цул мах нэг кг 10,000-11500 төгрөг, Наран туул зах үхрийн цул мах нэг кг 12500 төгрөг, 19-р хорооллын үйлчилгээний төвд 13000 төгрөг, Амгалан зах үхрийн ястай мах нэг кг 12000 төгрөг,
Фермерүүд зах үхрийн ястай мах нэг кг 12000 төгрөг, Жуков худалдааны төв үхрийн ястай мах нэг кг 12500 төгрөг, хонины цул мах нэг кг 9500-10500 төгрөг, Амгалан зах хонины цул мах нэг кг 10500 төгрөг, Жуков худалдааны төв хонины цул мах нэг кг 10500 төгрөг, хүчит шонхор хонины ястай мах 8000-8500 төгрөг, Наран туул зах хонины ястай мах 9000 төгрөг,
Улаанбаатар хотын махны нийлүүлэлт хангамж, үнийн тухай мэдээллийг тус яамны газрын дарга Т.Гантогтох танилцуулав. Тэрбээр “ХХААХҮЯ, Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран Улаанбаатар хот руу орж ирж буй махны нийлүүлэлт, мэдээллийг байнга авч ажиллаж байгаа. Энэ хүрээнд энэ оны тавдугаар сарын 2-14-ны хооронд арав хоногийн хугацаанд нийт 791.7 тонн мах, 7164 мянган амьд мал нийлүүлэгдсэн байна.
2018 оны мөн үетэй харьцуулахад хонины мах 17 хувиар, ямааны мах 28 хувиар, үхрийн цул болон ястай мах 14 хувиар, адууны мах 11 хувиар тус тус нэмэгдсэн байна. Түүнчлэн 2019 онд 10-12 тонн мах нөөцлөх зорилготой байгаа аж.