tuuh.jpg

2019-04-01 13:24
Мансууруулах төрлийн ургамал түүж, тээвэрлэсэн залуусыг замын цагдаагийн алба хаагчид илрүүлж, харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Улаанбаатар хотын харьяат иргэн А.Х, Г.Т нар Ьоёото приус маркийн автомашинаар Төв аймгийн Жаргалант сумын нутгаас мансууруулах төрлийн ургамал түүж, тээвэрлэсэн байна. Мөн тэд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлэн шалгаж байна. Эх сурвалж: […]

gai.jpg

2019-04-01 13:04
Улсын хэмжээнд сурах бичгийн хүртээмж хангалтгүй, хоёр сурагч тутмын нэг нь номгүй хичээллэж буй. Энэ сул орон зайг ашиглан, гарын авлага буюу хичээлээс гадуурх дасгал ажлын номын бизнес сургуулиудад газар авсныг манай сонин “Сурах бичгийн сул орон зайд шургалсан гарын авлага” нийтлэлээрээ хөндсөн билээ. Үг, үсэг, найруулга, логикийн алдаатай дасгал ажлын ном, товхимлуудыг хүүхдүүд сурах […]

uih.jpg

2019-04-01 12:51
УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 5-ны өдөр буюу энэ баасан гарагаас эхлэн хуралдана. Хаврын чуулганыг хуралдуулах тухай УИХ-ын даргын захирамж гарсны дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах юм. Хуралдааны эхэнд АТГ, шүүх, прокурорын дарга нарын томилгоог хэлэлцэнэ. Мөн Нотариатын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндсэн хуульд […]

dun.jpg

2019-04-01 12:47
 БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго онооны дүн гарчээ. Энэ жилийн шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь нь шалгалтаа амжилттай өгчээ. Тэдний хувьд дахин Монгол хэл, бичгийн шалгалт өгөх шаардлагагүй […]

461-r-angi.jpg

2019-04-01 12:20
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид ял эдэлж байсан ялтан энэ сарын 20-нд амиа алджээ. 36 настай А нь гаднаа ил шархгүй нас барсан байжээ. Талийгаач А нь онц хүнд гэмт хэргийн ялтан байсан аж. Урьдчилсан байдлаар талийгаачийн үхлийн шалтгааныг өвчин гэж үзэж байгаа бөгөөд шүүх эмнэлгийн шинжилгээгээр эцсийн дүгнэлт гарна.

alt.jpg

2019-04-01 12:18
Монголбанк 2019 оны гуравдугаар сард 91 кг алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үед 714 кг алт худалдан авч байснаас 623 кг дутуу буюу 87%-иар буурсан үзүүлэлттэй байна. 2019 оны гуравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 6 кг алт тус тус худалдан авсан үзүүлэлттэй […]

oi.jpg

2019-04-01 12:10
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хорооны задгайд оршин суугч 60 настай сэтгэцийн өөрчлөлттэй Ү /эрэгтэй/ энэ сарын 29-ний өдрийн 20:20 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 30-ны 19:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 13 алба хаагч, нутгийн […]

02.jpg

2019-04-01 12:06
Хүн төрөлхтөн байгалийн гэнэтийн бэрхшээл, сүйрэл тасрахаа байсан дэлхий ертөнц дээр амьдарч байна. Хар салхи, үер, газар хөдлөлт гээд гэнэтийн аюул заналын өмнө хүмүүс бид хэзээ ч хангалттай бэлтгэлтэй байж чаддаггүй. “Ногоон хуудас” уншигч танд байгалийн гамшигтай холбоотой өнгөрсөн оны дэлхийн шилдэг гэрэл зургуудаас сонирхуулъя.

zahidal.jpg

2019-04-01 11:47
За уушиг гайгүй юу? Ингэж нөхөр маань асуув. Уур хүрэх шахлаа. Насаараа сүрьеэтэй хатах юм гэж санаа юу хэмээн үг өдмөөр бодогдож байна. Сүрьеэ эдгэрдэг өвчин. Би сүрьеэгүй болсон шүү дээ. Ингэж нөхөртөө хэлэв. Өвдсөн минь Дээд сургууль төгсөх хавар. Сургууль руу орж явтал толгой эргэх нь тэр. Хавар ирсэн болоод тэр үү, бие нозоороод […]

osol.jpg

2019-04-01 11:24
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүд буюу гуравдугаар сарын 30-31–ны өдрүүдэд 468 дуудлага, мэдээлэл ирсэнээс зам тээврийн ослын шинжтэй 347 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд нэг хүн, орон нутагт нэг хүний амь нас хохирч, 12 том хүн, таван бага насны хүүхэд бэртэж гэмтсэн байна. Тухайлбал, бямба гаригт […]