Мансууруулах төрлийн ургамал түүж, тээвэрлэсэн залуусыг замын цагдаагийн алба хаагчид илрүүлж, харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Улаанбаатар хотын харьяат иргэн А.Х, Г.Т нар Ьоёото приус маркийн автомашинаар Төв аймгийн Жаргалант сумын нутгаас мансууруулах төрлийн ургамал түүж, тээвэрлэсэн байна.
Мөн тэд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба