Улсын хэмжээнд сурах бичгийн хүртээмж хангалтгүй, хоёр сурагч тутмын нэг нь номгүй хичээллэж буй. Энэ сул орон зайг ашиглан, гарын авлага буюу хичээлээс гадуурх дасгал ажлын номын бизнес сургуулиудад газар авсныг манай сонин “Сурах бичгийн сул орон зайд шургалсан гарын авлага” нийтлэлээрээ хөндсөн билээ.
Үг, үсэг, найруулга, логикийн алдаатай дасгал ажлын ном, товхимлуудыг хүүхдүүд сурах бичгээсээ гадна ямар ч шүүлтүүргүй, хяналтгүй ашиглаж иржээ. Хот, хөдөөгийн сургуулиуд 1-12 дугаар ангид сургалтын 10-20 орчим нэр, төрлийн нэмэлт материалыг хүүхдийн тоогоорхудалдаж авдаг болохыг бид олж мэдсэн юм.
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Агуулгын хувьд алдаатай, зарим нь ёс зүйн хувьд байж болшгүй үг хэллэгтэй сургалтын нэмэлт материалуудыг сургуулиуд ашиглаж байна. Хувиараа ном, гарын авлага зохиож, борлуулдаг бүлэг бий болжээ. Тиймээс цаашид сурах бичгээс гадна Боловсролын хүрээлэнгээс баталгаажуулсан сургалтын материалаас бусад гарын авлагыг ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарт ашиглахыг хориглоно” гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: