Хорих ангид дахин нэг хоригдол нас баржээ

2019-04-01 12:20
461-r angi

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид ял эдэлж байсан ялтан энэ сарын 20-нд амиа алджээ. 36 настай А нь гаднаа ил шархгүй нас барсан байжээ. Талийгаач А нь онц хүнд гэмт хэргийн ялтан байсан аж.

Урьдчилсан байдлаар талийгаачийн үхлийн шалтгааныг өвчин гэж үзэж байгаа бөгөөд шүүх эмнэлгийн шинжилгээгээр эцсийн дүгнэлт гарна.