003-2.jpg
2019-03-05 11:54
Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая Эрүүгийн Цагдаагийн Албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчиллаа. Түүнийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажлыг хууль бусаар зохион байгуулсан хэмээн үзэж АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж эхлээд байсан юм. “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдлийн 49 хувийг хувьчлах явц Монгол Улсын Үндсэн хууль болон […]

001.jpg
2019-03-05 11:48
Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудлаар МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Баясгалантай ярилцлаа. -Монгол Улс ШХАБ-д 14 жил ажиглагчийн статустай оролцож ирлээ. Цаашид ямар байр сууринаас хэрхэн оролцох ёстой вэ гэдэгт улстөрчид болоод мэргэжлийн хүмүүс тал бүрийн байр суурь илэрхийлж байна. Таны хувьд хэрхэн харж байна? -Монгол Улс […]

horoo.jpg
2019-03-05 11:45
Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2019.03.05/ 09.00 цагаас хуралдахаар товлосон ч ирц бүрдээгүй учраас хойшиллоо. Тус хуралдаанаар Оюутолгойн ажлын хэсгийн шалгалтын дүн болон бусад асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан. Ээлжит бус чуулганы завсарлагааны хугацаанд Байнгын хороод хуралдаж болно гэдэг заалт Дэгийн тухай хуульд байдаг аж.

stetse.jpg
2019-03-05 11:40
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргагчийн ялыг хүндрүүлэх зохицуулалтыг оруулсан нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн […]

03-2.jpg
2019-03-05 11:37
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан хэргийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Яг одоо үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүшин Цагдаагийн ерөнхий газарт байцаалт мэдүүлэг өгч байна.

ttttttttt.jpg
2019-03-05 11:33
Оросын тагнуулын алба болон Хакерууд 2015 оноос эхлэн АНУ-ын албан тушаалтнуудыг тагнаж, хувийн мэдээллүүдийг цуглуулж байсан аж. Тэд “DCleaks”, “Guccifer 2.0” гэх хоёр ажиллагаагаар Ардчилсан намын нөлөө бүхий гишүүд түүний дотор Ерөнхийлөгчид өрсөлдөж байсан Хилари Клинтоны хувийн мэдээлэл, цахим шуудан бүхий 60.000 орчим материалыг Ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн багт өгсөн байна. Олон улсын ашгийн бус […]

02-2.jpg
2019-03-05 11:31
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр /2019.03.04/ Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Нэйл Сэйкэр Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн хамтын ажиллагаа, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр болон түүний хэрэгжилт, явцын талаар мэдээлэл хийв. Тэрээр, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг ОУВС-аас улирал тутам хийх бөгөөд Өргөтгөсөн санхүүжилтийн […]

0101.jpg
2019-03-05 11:25
БОАЖЯ Япон улсын БОЯ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг зөвлөлдөх уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалтаар мөнгөн усны талаарх Минаматагийн конвенци Монгол Улсад хэрхэн хэрэгжиж буйг хэлэлцлээ.Манай улсад 2006 оноос хэрэгжиж буй дээрх конвенцийн хүрээнд мөнгөн усны үндэсний тооллогыг хийж, эрх зүйн шинжилгээ, мэдээлэл, мэдлэг түгээх зэрэг ажлыг үе шаттай хийгээд байгааг танилцууллаа. Түүнчлэн алтны бичил уурхайтай холбоотой үндэсний төлөвлөгөө боловсруулах төсөл […]

suaaaaaa.jpg
2019-03-05 11:21
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ-нд 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр францын аж ахуй нэгж, байгууллагуудад ажилладаг Монгол иргэд болон Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын уулзалтыг зохион байгуулав. Уулзалтыг Элчин сайд А.Баттөр нээж, Элчин зөвлөх Э.Есүхэй Монгол, Францын харилцааны талаар товч танилцуулга хийж, Францын хөгжлийн агентлагийн Зээл, санхүүгийн асуудал эрхэлсэн […]

0001.jpg
2019-03-05 11:15
US News and World Report-оос улс орнуудын улс төрийн болон санхүүгийн нөлөө, түүнчлэн олон улсын холбоо, альянсууд, тэдгээрийн зэвсэгт хүчин, олон улсын тэргүүлэгч байр суурь зэргийг тодорхойлон дэлхийн хамгийн хүчирхэг улсуудын жагсаалтыг гаргажээ. 2019 оны энэхүү жагсаалтыг тус сэтгүүл Пенсильванийн их сургуультай хамтран 20 000 хүний саналыг авч гаргасан байна. Бельги. Бельги өнгөрсөн онд дэлхийн […]