БОАЖЯ Япон улсын БОЯ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг зөвлөлдөх уулзалт боллоо.
Энэ удаагийн уулзалтаар мөнгөн усны талаарх Минаматагийн конвенци Монгол Улсад хэрхэн хэрэгжиж буйг хэлэлцлээ.Манай улсад 2006 оноос хэрэгжиж буй дээрх конвенцийн хүрээнд мөнгөн усны үндэсний тооллогыг хийж, эрх зүйн шинжилгээ, мэдээлэл, мэдлэг түгээх зэрэг ажлыг үе шаттай хийгээд байгааг танилцууллаа.
Түүнчлэн алтны бичил уурхайтай холбоотой үндэсний төлөвлөгөө боловсруулах төсөл (UNEP) хэрэгжиж байна. Тодруулбал, алтны бичил уурхайн салбарын суурь цогц болон стратегийн үнэлгээг хийж, улмаар үндэсний төлөвлөгөөг боловсруулаад байна.
Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн дэмжлэгтэйгээр мөнгөн усгүй хүдэр баяжуулах цехийн орчимд газрын доорх гүний усны хяналтын дөрвөн цооног байгуулаад байна. Энэ талаар БОАЖЯ-нд болсонзөвлөлдөх уулзалтын үеэр мэдээлж байв.
Уулзалтанд холбогдох яамд, агентлаг, хувийн хэвшил, ТББ-ууд болон Япон улсын ЭСЯ-ны төлөөлөгч, судлаачид оролцожмөнгөн усны талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Тухайлбал, холбогдох байгууллагуудын цахим хуудсаар дамжуулан мөнгөн усны хор хөнөөлийн талаар мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэж ЕБС-ын сурагчдад зориулсан “Ногоон паспорт” аян, “Мөнгөн усны тухай Минаматагий конвенц, түүний хэрэгжилтийн асуудлаарх” бүсчилсэн сургалт, семинар, олон нийтэд зориулсан “Мөнгөн усны чимээгүй аюул” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж буй талаар мэдээллээ.