Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2019.03.05/ 09.00 цагаас хуралдахаар товлосон ч ирц бүрдээгүй учраас хойшиллоо. Тус хуралдаанаар Оюутолгойн ажлын хэсгийн шалгалтын дүн болон бусад асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан. Ээлжит бус чуулганы завсарлагааны хугацаанд Байнгын хороод хуралдаж болно гэдэг заалт Дэгийн тухай хуульд байдаг аж.